Гандболын төрлийн хоёрдугаар шатанд өрсөлдөх багууд тодорлоо


Монголын оюутны спортын V наадмын гандболын тэмцээний эхний шатны хэсгийн 30 тоглолт явагдаж, дараагийн шатанд өрсөлдөх багууд тодорсон байна. Хэсгийн тоглолтууд хурц ширүүн өрсөлдөөнтэй явагдаж эцсийн мөчид шигшээ тоглолтонд оролцох багууд тодорсон нь их дээд сургуулиуд Универсиад наадамдаа бэлтгэл сайтай оролцож байгааг харуулсан хэрэг юм.

Эрэгтэй 13 баг эхний шатанд өрсөлдснөөс хоёрдугаар шатанд ШУТИС, Аварга ДС, ИЗОУИС, МУИС багууд E хэсэгт, ХААИС, ҮБХИС, Мон-Алтиус, ҮБТДС багууд F хэсэгт; эмэгтэй 11 багаас ИЗОУИС, ҮБТДС, ХААИС багууд E хэсэгт, Мон-Алтиус, ҮБХИС, МУИС багууд F хэсэгт цаашид хагас шигшээд шалгарахын төлөө өрсөлдөх эрхтэй болжээ.

Тэмцээний хоёрдугаар шатны E, F хэсгийн 18 тоглолт маргааш Буянт-Ухаа спортын ордонд үргэлжлэн явагдана. Тэмцээний  дүнгийн хүснэгт, тоглолтын хуваарь зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг Монголын гандболын холбооны вэбсайтаас www.handball.mn сайтаас шуурхай авна уу.

Эхний шатны хэсгийн дүнгийн хүснэгт