Онцлох тэмдэг, далбаа

МОСХ-НЫ ОНЦЛОХ ТЭМДЭГ

Монголын оюутны спортын холбооны онцлох тэмдэг нь цагаан дэвсгэр дээр улаан өнгөөр "У" үсгийг дүрслэн харуулж тэднийг холбосон хөх өнгөөр "М" үсгийг байрлуулсан. Эдгээр үсэгнүүдийн хэлхээ холбоос нь "М" Монголын "О" оюутны "С" спорт гэсэн үгнүүдийн эхний үсгийг илэрхийлсэн бэлэгдэлтэй байна. Таних тэмдэгийн доод хэсэгт ОУОСХ-ны таван 5 хошууг байрлуулна.


Онцлох тэмдэгийг тойруулан хөх өнгөөр Монголын оюутны спортын холбоо, "Mongolian Student Sports Federation" гэсэн бичлэг хийнэ. Эдгээр бичлэгийн хоёр талын нийлсэн дунд хэсэгт таван хошуу байрлуулна.

МОСХ-НЫ ДАЛБАА

МОСХ-ны далбаа нь 200 см (өргөн) х 150 см (өндөр) хэмжээтэй,цагаан өнгийн эдээр хийгдсэн байх ба төв хэсэгт нь МОСХ-ны онцлох тэмдэгийг хүндэтгэн байрлуулж, Монголын оюутны спортын холбоо гэсэн бичээстэй байна.