МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО –ӨНӨӨДӨР

Монголын Оюутны Спортын Холбоо (цаашид МОСХ гэх) нь тус орны их дээд сургууль, коллежийн оюутан, залуучуудын дунд биеийн тамир, спортыг эрчимтэй хөгжүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, тэдний нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ)-ны үйл ажиллагаанд Монголын оюутны идэвхитэй оролцоог хангах зорилтуудын үүднээс 1989 оны 6-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо анх үүсгэн байгуулагдсан.

МОСХолбоо нь олон улсын гэрээ, эрх зүйн хүрээнд Монгол улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах оюутны спортын наадам, оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн, бүсийн наадам, тэмцээний асуудлыг эрхлэн хариуцаж, удирдан явуулах, хяналт тавин ажиллах Олон улсын болон тивийн спортын холбооны бүрэн эрхт гишүүн, хууль ёсны байгууллага юм. МОСХ нь Монгол улсад үндэсний оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн, "Оюутны спортын Универсиад их наадам"-ыг хоёр жил тутамд зохион байгуулдаг.

МОСХолбоо нь ОУОСХ-ны болон Азийн оюутны спортын холбооны (АОСХ) бүрэн эрхт гишүүний хувиар Дэлхийн оюутны спортын өвөл, зуны "Универсиад" их наадам, Дэлхийн болон Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монгол улсыг төлөөлөх эрхийг дангаараа хэрэгжүүлэн эдэлдэг, үүргээ хариуцан биелүүлдэг байгууллага юм.

Монгол улсад оюутны спортын хөдөлгөөнийг удирдах дээд байгууллага нь дөрвөн жилд нэг удаа хуралдах МОСХолбооны чуулган мөн. МОСХ-ны чуулган нь 1992,1996, 2000, 2004, 2008, 2012 онуудад тус бүр 6 удаа хуралдаад байна. МОСХ-ны Удирдах зөвлөл нь чуулганы хоорондхи үйл ажиллагааг удирдан зохицуулахад МОСХ-ны Ерөнхийлөгчид тусладаг юм. МОСХ-ны дэргэд төрөл бүрийн комисс, спортын төрлүүд хариуцсан техникийн хороод ажилладаг.

МОСХолбоо нь улсын хэмжээний 100 гаруй гишүүн их, дээд сургууль, коллежүүдийг эгнээндээ нэгтгэн оюутны спортын чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна.

МОСХ-НЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

  • Оюутны спортыг бүхий л төвшинд хөгжүүлэх, оюутнуудын бие бялдрын боловсролыг дээшлүүлэхэд анхаарах
  • Мэргэжлийн боловсролын ИДСК-ИЙН оюутнуудын харилцаа холбоог ойртуулах үүднээс спортын олон төрлийн тэмцээн, наадам, уулзалтуудыг зохион байгуулах
  • Мэргэжлийн боловсролын ИДСК-ийн биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжих, зохион байгуулах, мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх
  • Оюутны спортыг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж биелүүлэн ажиллах, оюутны биеийн тамир, спортын ажлыг өргөн сурталчлах
  • Олон улсын оюутны спортын харилцаагаа холбоогоо өргөжүүлэн хөгжүүлэх
  • Олон улсын оюутны спортын хөдөлгөөний соёл, Универсиадын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Универсиадын үзэл, санааг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх
  • Оюутан тамирчдын спортын амжилтыг дээшлүүлэх, бүх нийтийн болон шинэ спортыг төрлүүдийг дэмжин хөгжүүлэх
  • Олон улсын болон үндэсний оюутны спортын хөдөлгөөнд хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг шагнаж урамшуулах.
  • Оюутны спортыг хувь хүний болон эдийн засгийн хөгжүүлэх, хүний амьдралын чанарыг сайжруулахад чиглүүлэхэд анхаарах,
  • Оюутны дунд спортын төрлүүдийг дэлгэрүүлэн хөгжүүлэх, олон улсын оюутны спортын тэмцээнд оролцох, амжилтыг дээшлүүлэх,
  • Бүх талын бие бялдрын хөгжилтэй, улс орны эдийн засгийн өсөлтөнд тэргүүлэх үүрэгтэй, эрүүл чийрэг, ажиллаж өрсөлдөх чадвартай оюутнуудыг төрүүлж, оюутны спортын тогтолцоог бүрдүүлнэ.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ АЛСЫН ХАРАА

Оюутнуудын бие бялдар, эрүүл мэндийг бэхжүүлэх, тэднийг биеийн тамир, спортоор сонирхон хичээллэх хэрэгцээ, сонирхолыг төрүүлэх, их дээд сургуулийн БТСпортын ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд туслах, оюутны спортын үйлчилгээний ажлын хүртээмж, чанарыг сайжруулах, ИДСургууль, коллежийн БТс-ын ажилд мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ ҮНЭТ ЗҮЙЛС:

  • Хуулийг дээдлэх,
  • Шударга ёс,
  • Ил тод байдал,
  • Хариуцлага хүлээх чадвар,
  • Тэгш байдал,
  • Итгэлцэл, нэгдмэл байдал,
  • Олон нийтийн оролцоо

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БА ХЭРЭГЛЭГЧ

МОСХ-ны үйлчилгээний хэрэглэгч нь оюутан, багш, дасгалжуулагч нар, яам, засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, их, дээд сургууль, коллеж, спортын байгуулага, холбоо, спорт клуб, аж ахуйн нэгж, төрийн ба төрийн бус байгууллага байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ:

  • Оюутны спортын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, боловсронгуй болгох
  • Их, дээд сургууль, коллеж бүрт спорт клубийг байгуулан дэмжин ажиллах
  • Оюутны спортын сургалтын хөтөлбөр, стандарт, агуулгыг тогтооход хамтран оролцох
  • ИДСК-ийн спортын орчинг бүрдүүлэхэд анхаарах
  • Оюутны хичээлээс гадуурхи сургалтын үйл ажиллагаанд нь дэмжлэг өгөх, оюутны чөлөөт цагийг БТС хичээллүүлэн өнгөрөөх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах
  • ИДСК-ийн Биеийн тамирын багш нарын чадавхийг дээшлүүлэхэд туслах, гадаад, дотоодын сургалтыг явуулах
  • Оюутны спортын гадаад хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх
  • Оюутны спорт, Универсиадын боловсролыг дэмжих

МОНГОЛ УЛСЫН ОЮУТНЫ СПОРТЫН "УНИВЕРСИАД" ИХ НААДАМ

  • Монголын оюутны спортын "Универсиад" наадам нь 2 жил тутамд нэг удаа сондгой тоотой жилд МОСХ-ноос эрхлэн холбогдох байгууллагуудтай хамтран зохион явуулдаг. Наадамд өвлийн төрлөөр тэшүүр, цана, тэшүүр, зуны спортын төрлүүдээр аэробек, байт харваа, бокс, буудлага, волейбол, гандбол, жүдо, заалны хөлбөмбөг, футзал, модон бөмбөг, нийтийн гүйлт, сагсан бөмбөг, спортын бүжиг, таэквондо, үндэсний бөх, хөл бөмбөг,хөнгөн атлетик, чөлөөт бөх,шатар, ширээний теннис,олс таталт, спорт аялалын спортын төрлүүд хөтөлбөрт багтдаг.

МОНГОЛ УЛСЫН ОЮУТНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Монгол Улсын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн тэгш тоотой жилд МОСХолбооноос зохион байгуулдаг. Тэмцээн аэробек, байт харваа, бокс, буудлага, волейбол, гандбол, жүдо, заалны хөлбөмбөг, футзал, модон бөмбөг, нийтийн гүйлт, сагсан бөмбөг, спортын бүжиг, таэквондо, үндэсний бөх, хөл бөмбөг,хөнгөн атлетик, чөлөөт бөх,шатар, ширээний теннис,олс таталт, спорт аялалын төрлүүдээр явагдаж байна. Эдгээр төрлүүдээс МОСХ сонгон 2 жилд нэг удаа 10-15 төрлөөр оюутны УАШТэмцээн явагддаг юм.

ОЮУТНЫ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧДЫН НАСНЫ ХЯЗГААР

Монголын оюутны спортын "Универсиад" наадам, тэмцээн, Дэлхийн оюутны спортын өвөл, зуны "Универсиад" наадам, дэлхийн болон азийн оюутны аваргын тэмцээнд ОУОСХ-ны дүрмийн дагуу 17-28 насны оюутнууд оролцдог. Үндэсний болон ОУОСХ-ны наадам, тэмцээнд оролцох оюутан, багш, албаны хүмүүсийн мэдүүлэг, зөвшөөрөл, мандатыг МОСХолбоо шийдвэрлэн олгодог. Дэлхийн оюутны спортын зуны Универсиад наадмын болон Ази тивийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд зөвхөн 17-25 насны оюутан оролцохыг зөвшөөрдөг. Оюутан насны хязгаарыг тухайн оны 01 сарын 01-нээс эхлүүлэн 12 сарын 31-ны өдрөөр дуусгавар болгон тооцдог.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

МОСХ нь "Оюутны спорт, Универсиад"наадмын чиглэлээр төрөл бүрийн сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурлыг жил бүр төв, орон нутагт зохион байгуулан багш, оюутнуудыг хамруулан оролцуулж байна. Түүнчлэн ОУОСХ-ны Эрдэм шинжилгээний их хурал, чуулган, семинар, Ази тивийн ОСХ-ны эрдэм шинжилгээний хурал, семинарт Монголын оюутны спортын холбооны төлөөлөгчид, багш, оюутнуудыг хамруулан оролцуулах ажлыг зохион байгуулдаг.