Зуны спортын төрөл

АЭРОБИК

  • 1.1 Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, холимог хос, гурвал, баг гэсэн төрлөөр явагдана.
  • 1.2 Ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, төрлийн үргэлжлэх хугацаа1.30±5 секунд, талбайн хэмжээ 7м х7м/кв байна.
  • 1.3 Холимог хос, гуравласан, багийн тоглолтын үргэлжлэх хугацаа 1.45±5 секунд, талбайн хэмжээ10м х10м/квбайна.
  • 1.4 Дасгалын зохиомжинд А-2, В-2, С-2, Д-2бүлэгт хамаарагдах 8 элемент заавал оруулсан байна.
  • 1.5 Хөдөлгөөний зохиомжинд хос, гурвал, багийн төрөлд 0.1-1.0 оноо бүхий 10 элемент гүйцэтгэнэ.
  • 1.6 Багийн төрөлд газрын элемент 5 - 6 байх ба элементийн хүндрэлд дээд тал нь 2 удаа шпагатаар, 2 удаа суниалтаар газардаж болно.
  • 1.7 Оролцох тамирчдын тоог тухайн тэмцээний заавраар зохицуулна.
  • 1.8 Ганцаарчилсан тєрєлд: 1 эрэгтэй 1 эмэгтэй тамирчин, Хосын тєрєлд эрэгтэй-1, эмэгтэй-1 тамирчин, Гуравласан буюу багийн тєрєлд дан эрэгтэй, дан эмэгтэй эсвэл эрэгтэй, эмэгтэй тамирчдаас бүрдсэн байж болно.
  • 1.9 Олон улсын Гимнастикийн холбооны /ОУГХ/ -ны дүрмийн дагуу жигд хувцастай, пүүз нь цагаан өнгөтэй байна.
  • 1.10 Тэмцээний аяыг СD болон Flash дээр буулган тэмцээн эхлэхээс өмнө узель дээр тэмцээний дарааллын дагуу өгсөн байна.
  • 1.11 Тэмцээний бусад асуудлыг олон улсын гимнастикийн холбоо, ОУОСХ-ны тэмцээний дүрмээр зохицуулна.

АЯЛАЛ /СПОРТЫН/

  • 1.1 Оролцох тамирчдын тоог тухайн тэмцээний заавраар зохицуулна.
  • 1.2 Аялалын хувийн болон багийн бэлтгэл, зохион байгуулалт, цуваанд явах, отог буудал, зэрэг үндсэн үзүүлэлтийг багийн дүнд тооцно.
  • 1.3 Тэмцээний явцад уулын оргил булаалдах, хөгжилтэй буухиа, багийн ахлагчнарын тэмцээн, орон зай баримжаалах, газрын зураг зэрэг гэсэн 5-н төрлийн тэмцээн явагдна.
  • 1.4 Аялалын зам,зэрэглэлийг техникийн зөвлөгөөн дээр шийдвэрлэнэ.
  • 1.5 Багууд өөрийн онцлогыг илэрхийлсэн нэр, сургуулийн туг / 80см х120см хэмжээтэй байна/, аялалын зориулалтын жигд хувцас, гуталтай байх шаардлагатай.

БОКС

  • 1.1 Тэмцээн эрэгтэй 49кг, 52кг, 56кг, 60кг, 64кг, 69 кг, 75кг, 81кг, -91 кг, +91 кг хүртэл кг-ийн 10 жингүүдээр эрэгтэйчүүдийн төрөлд явагдана.
  • 1.2 Тамирчид 3 минутаар 3 үе тулалдана.
  • 1.3 Дасгалжуулагчид жингийн үзлэгийн үед болон тэмцээний үед тамирчидтайгаа хамт байж рингэнд биечлэн авч гарах ба хувцаслалтыг бүрэн хариуцна.
  • 1.4 Оролцох тамирчдын тоог тухайн тэмцээний заавраар зохицуулна.
  • 1.5 Тэмцээний бусад асуудлыг олон улсын сонирхогчдын боксын холбоо, ОУОСХ-ны тэмцээний дүрмээр зохицуулна.

ВОЛЕЙБОЛ

  • 1.1 Нэг багт эрэгтэй 12, эмэгтэй 12 тамирчины бүрэлдэхүүнтэй баг тус бүр 1 дасгалжуулагчтай оролцоно.
  • 1.2 Бүх багуудыг байр эзлүүлэх журмаар тэмцээнийг явуулна.
  • 1.3 Тоглолтын системийг багийн тооноос хамаарч техникийн зөвлөгөөн дээр шийдвэрлэнэ.
  • 1.4 Тэмцээний бусад асуудлыг олон улсын волейболын холбоо, ОУОСХ-ны тэмцээний дүрмээр зохицуулна.

ГАНДБОЛ

  • 1.1 Нэг багт эрэгтэй 12, эмэгтэй 12 тамирчины бүрэлдэхүүнтэй баг тус бүр 1 дасгалжуулагчтай оролцоно.
  • 1.2 Бүх багуудыг байр эзлүүлэх журмаар тэмцээнийг явуулна.
  • 1.3 Тоглолтын системийг багийн тооноос хамаарч техникийн зөвлөгөөн дээр шийдвэрлэнэ.
  • 1.4 Шигшээ тоглолтод 2 баг тэнцсэн тохиолдолд баг бүрээс 5 тамирчин 7 метрийн торгуулийн цэгээс шидэлт хийж гүйцэтгэн ялагчийг тодруулна.
  • 1.5 Тэмцээний бусад асуудлыг олон улсын гандболын холбоо, ОУОСХ-ны тэмцээний дүрмээр зохицуулна.

ЗААЛНЫ ХӨЛБӨМБӨГ /ФУТЗАЛ/

  • 1.1 Баг нь эрэгтэй 10 тамирчин, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцоно.
  • 1.2 Тоглолт 10 х 10 минутын хугацаагаар явагдах ба сүүлчийн нэг минутыг цэвэр цагаар явагдана.
  • 1.3 Бүх багуудыг байр эзлүүлэх журмаар тэмцээнийг явуулна.
  • 1.4 Шигшээ тоглолтод 2 баг тэнцсэн тохиолдолд баг бүрээс 3 тамирчин 6 метрийн торгуулийн цэгээс цохилт гүйцэтгэж ялагчийг тодруулна.
  • 1.5 Тэмцээний бусад асуудлыг олон улсын хөлбөмбөгийн холбоо, ОУОСХ-ны тэмцээний дүрмээр зохицуулна.

ЖҮДО

  • 1.1 Тэмцээн эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, 70 кг, 78 кг, +78 кг жингүүдээр болно.
  • 1.2 Оролцох тамирчдын тоог тухайн тэмцээний заавраар зохицуулна.
  • 1.3 Багийн дүн гаргахдаа 1-р байр 7 оноо, 2-р байр 5 оноо, 3-р байр 3.5 оноо, 5 байр 1,5 оноо тус тус олгоно.
  • 1.4 Дасгалжуулагч нь тэмцээний үеэр бэлтгэлийн хувцас өмсөх ба жин тус бүрийн медалын төлөөх барилдаанд тамирчнаа дэвжээнд гаргахдаа костюм пиджак, цагаан цамц өмсөж зангиа зүүсэн байна.
  • 1.5 Тэмцээний бусад асуудлыг олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо, ОУОСХ-ны тэмцээний дүрмээр зохицуулна.

МОДОН БӨМБӨГ

  • 1.1 Нэг сургуулиас эрэгтэй, эмэгтэй баг тус бүрт 4-6 тамирчин, 1 дасгалжуулагч орно.
  • 1.2 Тэмцээнийг цохилтын болон талбайн цохилтын хэлбэрээр 24 зам бүхий талбайд зохион байгуулан явуулна.
  • 1.3 Цохилтын тэмцээн 24 замд болно. Харин хос, холимог хос, талбайн тэмцээнүүд 12 замд зохиогдно.
  • 1.4 Цохилтын төрлөөр эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, баг, эр эм хос, холимог хосын төрлөөр болно. Цохилтын төрлөөр нэг тамирчин зөвхөн 2 төрөлд оролцно.
  • 1.5 Талбайн цохилтоор эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан тэмцээн зохиогдно. Тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 16 тамирчин оролцно. Тамирчдыг цохилтын тэмцээний үр дүнгээс харгалзан сонгон авна. Энэ төрлийн дүн багийн дүнд орохгүй.
  • 1.6 Баг тамирчид бүгд цохиур, бөмбөгтэй байж тэмцээнд оролцох эрхтэй болно.
  • 1.7 Техникийн зөвлөгөөний үеэр хэрэглэл материалыг шалгаж, зөвшөөрөл олгоно.
  • 1.8 Тэмцээний бусад асуудлыг олон улсын модон бөмбөгийн холбоо, ОУОСХ-ны тэмцээний дүрмээр зохицуулна.

САГСАН БӨМБӨГ

  • 1.1 Баг нь эрэгтэй 12, эмэгтэй 12 тамирчины бүрэлдэхүүнтэй баг тус бүр 1 дасгалжуулагчтай байна.
  • 1.2 Шигшээ тэмцээнийг тойргийн системээр явуулна. Бүх багуудыг байр эзлүүлэх журмаар тэмцээнийг зохионо.
  • 1.3 Тамирчдын хувцаслалт нь 4-15 дугаартай ижил өнгийн 2 ээлжийн хувцастай байна.
  • 1.4 Тэмцээний бусад асуудлыг олон улсын сагсан бөмбөгийн холбоо, ОУОСХ-ны тэмцээний дүрмээр зохицуулна.

ХӨНГӨН АТЛЕТИК

  • 1.1 Эмэгтэй тамирчид 100м, 200м, 400м, 800м, 1500м, 5000м, 10000м, 4х100м, 4х400м буухиа гүйлт, уртын харайлт, 3-ын харайлт, бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр оролцоно.
  • 1.2 Эрэгтэй тамирчид 100м, 200м, 400м, 800м, 1500м, 5000м, 10000м, 4х100м, 4х400м буухиа гүйлт, уртын харайлт, 3-ын харайлт, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд өрсөлдөнө.
  • 1.3 Нэг тамирчин буухиа төрлөөс гадна 3 төрөлд оролцож болно. Зай, төрөл бүрт нэг багаас 2 хүртэл тамирчин мэдүүлж оруулж болно.
  • 1.4 Тэмцээний бусад асуудлыг олон улсын хөнгөн атлетикийн холбоо, ОУОСХ-ны тэмцээний дүрмээр зохицуулна.

ЧӨЛӨӨТ БӨХ

  • 1.1 Тэмцээн эмэгтэй 48кг, 51кг, 55кг, 59кг, 63кг, 67кг, 72 кг-ийн жингүүдээр явагдана.
  • 1.2 Эрэгтэй 55кг, 60кг, 66кг, 74кг, 84кг, 96кг, 120 кг –ийн жингүүдээр болно.
  • 1.3 Оролцох тамирчдын тоог тухайн тэмцээний заавраар зохицуулна.
  • 1.4 Тэмцээний бусад асуудлыг олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо, ОУОСХ-ны тэмцээний дүрмээр зохицуулна.

ШАТАР

  • 1.1 Ганцаарчилсан ба багийн төрлөөр явагдана.
  • 1.2 Оролцох тамирчдын тоог тухайн тэмцээний заавраар зохицуулна.
  • 1.3 Олон улсын ОСХ-ны дүрмийн дагуу багийн дүнг өндөр оноо авсан эрэгтэй, эмэгтэй /хүйс зөрсөн байх/ 3 тамирчны онооны нийлбэрээр гаргана.
  • 1.4 Нэг сургуулиас нэг дасгалжуулагч хариуцан оролцуулна.
  • 1.5 Тэмцээнийг 9 өрөгт багтаан швейцари системээр явуулна.
  • 1.6 Тоглолтын үеийн цагийн хяналт 1 цаг 30 минут, нэмэлт нүүдэл бүрт нэмэгдэл 30 секундээр тооцно.
  • 1.7 Тэмцээний бусад асуудлыг олон улсын шатрын холбоо, ОУОСХ-ны тэмцээний дүрмээр зохицуулна.

ШИРЭЭНИЙ ТЕННИС

  • 1.1 Тэмцээн эрэгтэй, эмэгтэй баг, эрэгтэй, эмэгтэй нэг бүрчилсэн, холимог хосын 5 төрлөөр явагдана.
  • 1.2 Оролцох тамирчдын тоог тухайн тэмцээний заавраар зохицуулна.
  • 1.3 Баг, нэг бүрчилсэн тоглолтууд тойргоор, хос тоглолтууд хасагдах системээр явагдана.
  • 1.4 Тэмцээний бусад асуудлыг олон улсын ширээний теннисийн холбоо, ОУОСХ-ны тэмцээний дүрмээр зохицуулна.

БАЙТ ХАРВАА

  • 1.1 Тэмцээн нь Олон улсын байт харвааны дүрмийн дагуу явагдна.
  • 1.2 Ганцаарчилсан эрэгтэй 3, эмэгтэй 3, холимог хос, баг гэсэн төрлөөр явагдана.
  • 1.3 Тэмцээний бусад асуудлыг ОУОСХ-ны тэмцээний дүрмээр зохицуулна.

НИЙТИЙН ГҮЙЛТ

  • 1.1 Нэг байгууллагаас оролцох тамирчин оюутны тоог хязгаарлахгүй.
  • 1.2 Бүх тамирчид өөрийн номер, футболктай байна.
  • 1.3 Тэмцээний бусад асуудлыг тэмцээний заавраар зохицуулна.

ОЛС ТАТАЛТ

  • 1.1 Тэмцээн холимог хэлбэрээр 8 тамирчны эр 5, эм 3 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцно. Нэг дасгалжуулагчтай байна.
  • 1.2 Тэмцээний бусад асуудлыг олон улсын олс таталтын холбоо, ОУОСХ-ны тэмцээний дүрмээр зохицуулна.

СПОРТЫН БҮЖИГ

1.1 Тэмцээн доорхи 2 төрлөөр зохион байгуулагдана. Үүнд: стандарт бүжиг

ба латин бүжиг.

1.1.1 Стандартын бүжгийн тэмцээнд: Удаан вальс, танго, венийн вальс, удаан фокстрат, хурдан фокстрот,

1.1.2 Латин бүжгийн тэмцээн: Самбо, ча ча ча, румба, пасодобль, жайз бүжгүүдийг бүжиглэнэ. Бүжгүүдэд хөдөлгөөний хязгаарлалт байхгүй. Венийн вальс, жайз бүжгүүд 1 минут, бусад бүжгүүд 1.5 минут үргэлжилнэ. Эргэлт хийхийг хориглоно. Хувцаслалт МБСХ-ны дүрмээр зохион байгуулагдана. Нэг сургуулиас стандарт ба латин бүжигт төрөл тус бүрт 4 хүртэлх хос /эр 4, эм 4/ оролцоно.

  • 1.2 Тэмцээний бусад асуудлыг олон улсын бужгийн спортын холбоо, ОУОСХ-ны тэмцээний дүрмээр зохицуулна.