ВОЛЕЙБОЛЫН ОЮУТНЫ АВАРГУУД ТОДОРЛОО


Монголын оюутны спортын холбоо, Монголын волейболын холбоотой хамтран Монголын оюутны спортын VI наадмын волейболын тэмцээнийг 4 дүгээр сарын 16-24-ний өдрүүдэд ШУТИС болон МУИС-ийн зааланд зохион байгуулсан. Есөн өдрийн турш өрсөлдсөн шилдэг 16 сургуулийн оюутан тамирчдаас дарах сургуулиуд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо:


Эрэгтэй

Алт: ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Мөнгө: МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Хүрэл: РОЯАЛЬ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Эмэгтэй

Алт: АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

Мөнгө: ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүрэл: МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ


Баг тамирчдадаа баяр хүргэе!