​M.Aнхцэцэг оюутны дэлхийн аварга боллоо. 



Монголын хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Мексикт болсон оюутны ДАШТ-д огцом өргөлтөөр 105 кг, түлхэлттэй өргөлтөөр 130 кг өргөж хоёр өргөлтийн нийлбэрээр 235 кг өргөж Монгол улсын тамирчидаас анх удаагаа оюутны дэлхийн аваргын алдарыг хүртлээ.
Тэрээр Мексикийн шилдэг тамирчин Фуентес Завалатай энэ жинд гол өрсөлдөөнөө хийсэн юм. Түүний өрсөлдөгч огцомоор 101 кг, түлхэлтээр 130 кг хос өргөлтийн нийлбэрээр 231 өргөсөн юм. М.Анхцэцэгийг дэвжээнд гарахад Канадын дасгалжуулагч тусласан байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО