Cайн дурын оюутны сургалт боллоо
НҮБ-ын ЮНЕСКО-гийн 2015 оны Ерөнхий Ассамблейн чуулганы тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны өдрийг “Олон улсын оюутны спортын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн юм. Олон улсын оюутны спортын холбооноос энэхүү санаачлалыг дэмжин, гишүүн холбоод, засгийн газрын байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллагуудтай хамтран 2016 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.
Энэ жилийн 9 сарын 20-ны өдрийг 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдсан Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11 дүгээр тэмцээн, Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээнүүдэд ажилласан сайн дурын ажилтан, оюутнууд болон их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд “ОЮУТНЫ СПОРТ БА САЙН ДУРЫН АЖИЛТАН” сэдэвт сургалт семинарыг Сити их сургуулийн хурлын танхимд 09 дүгээр сарын 20-нд амжилттай зохион байгуулж 8 их, дээд сургуулийн 30 гаруй оюутнууд хамрагдлаа.
Сургалтыг Олон Улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) боловсролын хорооны гишүүн, БСШУСЯ-ны дээд боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайхан удирдан явуулж зочноор БСШУСЯ-ны боловсролын газрын мэргэжилтэн Д.Баяр, Сити ИС-ийн сургалт, маркетинг хариуцсан захирал М.Мөнхжаргал нар оролцлоо. Сургалтын эхэнд боловсролын хорооны гишүүн Х.БатсайханДэлхийн оюутны спортын түүх, ОУОСХ-ны түүх, ОУОСХ-ны тухай, Универсиад наадмын талаархи мэдээлэл, Зуны 29-р Универсиад наадамд Монголын багийн оролцоо, амжилтын талаар мэдээлэл хийсэн.
Энэ оны 7 сард ОХУ-ын Казань хотноо ОУОСХ-ны сайн дурын оюутны сургалтанд хамрагдсан ХИС-ийн 2-р ангийн оюутан Ж.Тамир өөрийнхөө оролцсон арга хэмжээний талаар илтгэл уншиж танилцууллаа. Мөн дараагийн илтгэлийг МОСХ-ны ажилтан Б.Сарантуяа Монгол улсад зохион байгуулагдсан ДАШТ, ААШТ-ний тухай, сайн дурын ажилтны оролцсон байдал, үүргийн талаар ярилцаж, дараагийн тэмцээн, арга хэмжээнд ямар арга туршлагаар ажиллах талаар санал солилцлоо.
Семинарт хүрэлцэн ирсэн зарим оюутнуудөөрсдийн ажилласан тэмцээний талаар ярилцаж, бусад оюутнуудад зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцсан юм. Энэ үеэр МОСХ-ын дэргэд Оюутны комисс байгуулахаар болж Удирдах зөвлөлд саналаа оруулхаар болсон. “Оюутны спорт ба сайн дурын ажилтан” семинарын үеэр МОСХ-оос зохион байгуулсан Олон улсын тэмцээнүүдэд сайн ажилласан “Шилдэг сайн дурын оюутан”-аар Б.Халиунаа, Д.Содцэцэг, О.Ариунзаяа нарыг шалгаруулж өргөмжлөлөөр шагнасан. Хүрэлцэн ирж сургалтанд хамрагдсан нийт оюутнуудад БСШУСЯ, МОСХ-ны “Сертификат” гардуулан өгч, сайн дурын оюутны талаарх мэдлэг, мэдээллийг олгон, тэдний ур чадварыг ахиулсан ур дүнтэй сургалт болж чадлаа.
Сургалт семинарыг хамтран зохион байгуулсан БСШУСЯ-ны дээд боловсролын газар, Сити ИС, бусад их дээд, сургуулийн захиргаа болон хүрэлцэн ирсэн оюутнууддаа гүн талархал илэрхийлье.
Ийнхүү олон улсын оюутны спортын өдрийн МОСХолбооноос "Оюутны спорт ба сайн дурын оюутан" сургалтыг оюутнуудын дунд явуулсан бол бусад их, дээд сургууль дээр спортын наадам, тэмцээн, уулзалт, ярилцлага өгөх зэрэг олон төрлийн арга хэмжээ болж Монгол улс 09 сарын 20-ны өдрийн Олон улсын оюутны спортын өдрийг төв, орон нутагтаа өргөн дэлгэр амжилттай зохион байгуулж өнгөрлөө.
МОНГОЛ ЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО