3х3 САГСАН БӨМБӨГ: Монголын баг 2 хожил авч 100% амжилт үзүүллээ.
Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн 3 дах удаагийн тэмцээний 4 сарын 14-ны өдөр Монголын баг 2 тоглолт хийж 2 хожил авлаа. Эхний тоглолтонд Монголын баг Филиппиныг 21:14 харьцаагаар хожлоо. Үдээс хойш 15:45 цагаас Ираны багтай тоглож мөн 21:14 оноогоор үндсэн цагаас нь өмнө өрсөлдөгч багаа хожлоо. Ийнхүү Монголын баг энэ тэмцээний "А" хэсэгтээ 3 хожил, 1 хожигдолтой явна.Харин 4 сарын 15-нд 12:45 багаас хэсгээ тэргүүлсэн Индонезийн шилдэг багтай тоглоно.