3Х3 САГСАН БӨМБӨГ: АЗИЙН АВАРГА БАГ БОЛЛОО.
Малайз улсын Куала Лампур хотноо зохион байгуулагдсан 3х3 Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнээс манай баг шигшээ тоглолтонд БНХАУ-ын багийг 17:14-аар буулган авч аваргын алтан медалийн болзол хангалаа.
Манай шигшээ баг хагас шигшээд хүчирхэг Тайландын багийг хожиж шигшээд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд хэсгийн тоглолтондоо БНХАУ шигшээ багт хожигдол хүлээгээд байсан бол энэ удаад хариугаа авч чадсан юм. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч С.Тулга, тамирчид Б.Батзолбоо (ахлагч), О.Энхбаатар, А.Сүхбат, Б.Наранбаатарын бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Мөн тэмцээний үеэр болсон тохолтын тэмцээнд Монголын багийн тамирчин Б.Наранбаатар түрүүлсэн байна.Манай баг түрүүлснээр ирэх 9-р сард болох Дэлхийн Оюутны 3х3 лигийн тэмцээнд Ази тивээ төлөөлөн оролцох эрхээ авч байгаа юм.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО