3х3 САГСАН БӨМБӨГИЙН ОЮУТНЫ ЛИГИЙН ТЭМЦЭЭН БОЛНО.
Хятадын Сияминь хотноо 2017 оны 9 сарын 14-17 нд Дэлхийн оюутны 3Х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээн болох гэж байна. Тив бүрээс шалгарсан 2 шилдэг баг нийтдээ эм, эр тус бүр 16 баг тамирчид оролцоно. Монголын баг энэ оны 4 сард Малайз улсад болсон Азийн оюутны аваргын тэмцээнд түрүүлж эрхээ авсан. Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Батзолбоо, Б.Наранбаатар, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нарын 4 тамирчин явна. Дасгалжуулагчаар С.Тулга ажиллана. Монголын оюутны спортын холбооноос баг тамирчдыг хүлээн авч тэмцээний урилга, онгоцны билетийг нь гардуулан өгч, захиа даалгавар үүргээ өглөө. Монголын оюутны баг 9 сарын 13-нд Сияминь хотыг зорино. Монголын багийн бэлтгэл сургуулилт аижилттай явагдаж байгаа ба өнгөрсөн онд оюутны ДАШТ үзүүлсэн амжилтаа бататгах зорилт тавин ажиллаж байна.
БАГ ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.