3х3 САГСАН БӨМБӨГИЙН ОЮУТНЫ ЛИГИЙН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ.



БНХАУ-ын Шиамень хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн оюутны лигт оролцож буй Монгол Улсын баг тамирчид алтан медаль хүртлээ. Алтан медалийн төлөөх тоглолтод Монголын сагсчид Сербийн багийг 21:17 харьцаагаар хожиж, түүхэн амжилт үзүүллээ. Монголын сагсчид хэсгээсээ гурваар гарч, хасагдах шатны тоглолтоо Аргентиний багтай хийж, 19:13 хожсоноор шилдэг наймд шалгарсан юм. Ингээд хагас шигшээд үлдэх хариуцлагатай тоглолтыг Ираны багтай хийж, 20:19 харьцаагаар ялсан бол хүрэл медалийн төлөөх тоглолтод Чилийн багийг 19:13 хожиж, шигшээд шалгарав. Тэмцээний албан ёсны нэр нь 3x3 FISU World Universiy League-2017 Final ба 2017 онд зохион байгуулагдсан тивийн аваргууд, тэмцээнүүдээс шалгарсан шилдэг багуудын тулаан юм. Манай баг өнгөрөгч дөрөвдүгээр сард Малайзад Азийн оюутны аваргад алтан медаль авснаар энэхүү тэмцээнийг зорих эрхтэй болсон ба энэ тэмцээнд түрүүлснээр Монголын 3х3 сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг Мексикийн Их дуулга ангиллын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО