ӨВЛИЙН УНИВЕРСИАД 2033-УЛААНБААТАР ТӨСЛИЙН СУРГАЛТ БОЛЛОО.



Олон улсын оюутны спортын холбооны Өвлийн Универсиадын газрын дарга А.Милан, техникийн хорооны дарга Рот Рожер нар Улаанбаатар НЗДТГазар, МОСХолбооны урилгаар хүрэлцэн ирээд байгаа билээ. Тэд 10 сарын 7-нд Өвлийн Универсиад 2033-Улаанбаатар төслийн сургалт-семинарыг Нийслэлийн тамгын газрын Хангарьд ордны 14 давхарт хурлын их танхимд зохион байгуулж 20 байгууллагын 50 гаруй төлөөлөгчидийг хамрагдан оролцов.

Семинараар дэлхийн оюутны спортын хөгжил, Универсиадын тухай, өвлийн наадам, түүнийг зохион байгуулах, тавигдах шаардлага, өнгөрсөн 2009,2011,2013 оны наадмуудын харьцуулсан судалгаа зэрэг олон сэдвээр лекц уншин, семинар, харилцан ярилцлага явагдлаа.
Сургалтын дараа ОУОСХ-ны төлөөлөгчид Хандгайтад очиж тэшүүрийн талбай, цанын бааз байгуулахаар төлөвлөж байгаа газруудыг үзэн, Олимп цогцолборын барилга байгууламж түүний 2 дах шатанд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа хоккейн ордны зураг төсөлтэй танилцсан юм.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО