Өвлийн Универсиад 2015 тэмцээн үргэлжилсээр байна.



Өнөөдөр болсон өвлийн Универсиад 2015 наадмын цанын багийн холимог хос төрөлд Монголоос 2 хос тамирчид оролцлоо. Монголын 1 дүгээр багийн тамирчин ОУХМастер Б.Бямбадорж,Э.Ариунтунгалаг нар 22 мин 32,39 амжилтаар 32 багаас 26 дугаар байрт шалгарлаа. Манай нэгдүгээр багийн ард Норвеги, АНУ-ын 1 ба 2 дугаар баг, БНСУ-ын 1 ба 2 дугаар баг орсон байна. Монголын хоёрдугаар багийн залуу тамирчид болох Б.Амарсанаа, Ж.Халиунаа нар 24 мин 58,47 амжилтаар сүүлийн байрт оржээ.