Өвлийн Универсиад 2015 наадмын тамирчид амжилтаа ахиуллаа
Өвлийн Универсиад 2015 наадамд оролцож буй монголын тамирчид амжилтаа ахиулан уралдсаар байна. Монголын оюутан тамирчид Б.Амарсанаа (ШУТИС), Б. Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС) нар хувийн дээд амжилтаа ахиулан Олон улсын хэмжээний мастерийн болзол хангалаа. Мөн энэхүү амжилтаараа Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ орох FIS оноогоо дээшлүүлсэн амжилтуудаар тэмцээнээ үргэлжлүүлсээр байна. Өнөөдөр буюу 2015 оны 01-р сарын 30-ний өдөр 12:00 цагаас эрэгтэй багын төрөлд 4 тамирчин уралдана. Словакийн нийслэл Баритслав хотод сурдаг монгол оюутнууд баг тамирчидаа дэмжихээр Универсиадын хотхонд хүрэлцэн ирлээ.
Татрын уулс үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд Словак орныг өнгө нэмж байдаг сайхан нутаг байна. Универсиадын хотхонд амжилтын буухиа үргэлжилсээр. Баг тамирчиддаа амжилт хүсье.
Б.Баянбулаг