Өвлийн Универсиад 2015 наадмын гүйлтийн цанын тэмцээний дүн


Эрэгтэйчүүдийн 10 км-ийн гүйлтийн цанын тэмцээнд нийтдээ 90 тамирчин уралдлаа.

ОУХМ Б.Бямбадорж 27:01.8 амжилтаар 69-р байр, Б.Ачбадрах 28:19.8 амжилтаар 82-р байр, О.Гантулга 29:27.7 амжилтаар 87-р байр, Б.Амарсанаа 29:45.9 амжилтаар 88-р байранд орлоо. Манай тамирчидын ард Герман, Солонгос, Австри, Истони, Турк, Норвеги, Швейцарь зэрэг орны тамирчид орлоо.


Эмэгтэйчүүдийн 5 км-ийн гүйлтийн цанын тэмцээнд нийтдээ 64 тамирчин уралдлаа.

Э.Ариунтунгалаг 15:49.2 амжилтаар 47-р байр, Ж.Халиунаа 17:31.2 амжилтаар 56-р байранд орлоо. Манай 2 тамирчны ард Норвеги, АНУ,Солонгос, Турк, Латви, Хятадын тамирчид орлоо.


Ц.Уранчимэг