Өвлийн Универсиад 2015 наадам өндөрлөв
Энэ удаагийн 27 дахь Универсиад наадам хоёр улсад дараалан явагдснаараа чухал онцлоготой боллоо. Словакийн Стрбске Плесо Осрблье хотноо 2015 оны 01 сарын 24-ноос 02 сарын 01-ны өдрүүдэд цана, цанын 2 төрөлт, трамплин, биатлоны 4 төрлийн тэмцээнүүд болж өнгөрсөн юм. Харин Испаний Гранада хотноо хоккей, керлинг, фристайл, сноуборд, уран гулгалт, уулын цанын тэмцээнүүд 02 сарын 04-14-ний өдрүүдэд болж Универсиад наадам өндөрлөсөн юм.
Тэмцээнд нийт 42 орны, 540 их дээд сургуулийн, 2362 тамирчин, төлөөлөгч, дасгалжуулагч нар оролцлоо. Үүнээс Словакт 31 орны 392 тамирчин оролцож тэмцээн 9 өдөр үргэлжилсэн. Испаны Гранада хотод 41 орны 1180 тамирчин оролцож тэмцээн 11 өдөр болов. Универсиадыг 60,000 үзэгч үзсэнээс 50,000 мянга нь зөвхөн Испани улсын иргэд байв.
Универсиадад хамгийн их бүрэлдэхүүнтэй оролцсон 8 орны жагсаалтыг гаргахад ОХУ-179 хүнтэй тэргүүлж, АНУ- 117, Япон 97, Хятад 94, Казакстан 89, Канад 82, Испани 78, Словак 56 хүний бүрэлдэхүүнтэй байлаа.
Монголын баг тамирчид 8 хүний бүрэлдэхүүнтэй Словак улсын Стрбске Плесо хотод болсон гүйлтийн цанын тэмцээнд амжилттай оролцож хувийн амжилтуудаа шинэчлэн тогтоож, 3 тамирчин ОУХМастерийн болзол биелүүлэн, 2018 оны олимпийн эрхийн оноогоо цуглуулан авсан юм.
Наадмын хаалтын үеэр 2017 оны Универсиадын хот Алмата хотын урлаг соёлын арга хэмжээ болж, ОУОСХ-ны ерөнхийлөгч Клауде Лоус Галлейн 2017 оны Өвлийн Универсиадыг явуулах Казакстаны Алмата хотын ЗБХорооны удирдлагад ОУОСХ-ны тугыг хүлээлгэн өгсөн.
Наадмын нэгдсэн дүнгээр 1-р байр ОХУ-ын баг тамирчид бусад багаас хол тасархай түрүүлэн алтан медаль-20, мөнгөн медаль-18, хүрэл медаль-18 медаль, 2-р байрт БНСУ алт-5, мөнгө-9, хүрэл-2, 3-р байрт Казакстан улсын баг алт-5, мөнгө-6, хүрэл-0, Дөрөвдүгээр байрт Швейцарь улсын оюутны баг алт-5, мөнгө-1, хүрэл-4, Тавдугаар байрт БНХАУ-ын баг алт-5, мөнгө-0, хүрэл-4 медалиар тус тус орлоо.
Б.Баянбулаг