​ӨВЛИЙН УНИВЕРСИАДЫН ҮЕЭР ОУОСХ-НЫ ХУРЛУУД БОЛНО.



Их наадмын үеэр Олон улсын Оюутны Спортын Холбооны Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хорооны хурал нь “Рахат” зочид буудлын цогцолборт болов. Хурлаар ОУОСХ-ны 2016 оны ажлын болон санхүүгийн тайлан, 2017 оны төлөвлөгөө, зун, өвлийн наадам, оюутны ДАШТ тайлан, явц, ОУОСХ-ны зарим хороодын ажлын явцыг хэлэлцэн зохих шийдвэрийг гаргав.

Харин Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүдийн хурал 1 сарын 30-31-нд Алмата хотноо Спорт, аялал жуулчлалын академид болно. Өнгөрсөн оны 11 сард сонгогдсон Азийн ОСХ-ны удирдлага нь шинэ бүрэлдэхүүнээрээ анхны хурлаа хийж олон асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн ОУОСХ-ны эрдэм шинжилгээний их хурал 2 сарын 3-5-нд Алмата хотын спорт, аялал жуулчлалын академи дээр явагдах ба эрдэм шинжилгээний их хуралд 30 гаруй орны 150 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцэх юм. Эдгээр илтгэл нь үндсэн ба салбар хорооны хурлаар хэлэлцүүлэгдэн бусад илтгэлийг ханын самбарт байрлуулан олон нийтэд дэлгэн харуулж, сурталчлан мэдээлэх юм.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО