ЯАРАЛТАЙ МЭДЭЭ!


УОК шийдвэр гарсан тул Монголын оюутны спортын V наадмын бүх арга хэмжээ зогсож байгааг үүгээр мэдээлж байна.

Өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд 09:00 цагаас 3 дах өдрөө явагдах байсан наадмын гандболын тэмцээн хойшлогдсон.

МУИС-ийн Төв номын санд 11 сарын 12-нд товлогдсон оюутны спортын эрдэм хурал тодорхой бус хугацаагаар хойшилсныг мэдэгдье.

Мөн 11 сарын 13-нд зохиогдохоор зар хүргэгдсэн МОСХ-ны VIII чуулган мөн хойшлогдлоо.

Тиймээс дээрх арга хэмжээнд оролцож байсан болон оролцохоор төлөвлөж байсан бүх хүмүүс ажлаа зохицуулна уу.

Харин 11 сарын 14-нд 09:00 цагаас МУИС-ийн Спортын зааланд болох чирлидингийн тэмцээн болон гандболын тэмцээнийг хуваарийн дагуу үргэлжлүүлэх эсэхийг УОК-ийн дараагаар шийдвэрээс шалтгаалан тодорхойлох болно.

Наадмын Зохион байгуулах хороо

Биеийн тамир, спортын Улсын хороо

Монголын оюутны спортын холбоо

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 09:30