ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Спортын их наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах, санхүүжүүлэх журам/

2009 оны 02 дугаар сарын 18 -ны өдөр

Дугаар 53/45

Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь :

Нэг. "Спортын их наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах, санхүүжүүлэх журам"-ыг 1 дүгээр, "Монгол Улсад олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадам зохион байгуулах, санхүүжүүлэх журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Улсын хэмжээнд мөрдөгдөх биеийн тамир, спортын холбогдолтой дүрэм, журам, заавруудыг энэ тушаалтай нийцүүлэн шинэчлэн боловсруулахыг Биеийн тамир, спортын газар /Ч.Наранбаатар /-т даалгасугай.

Гурав. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Бүжин/, Санхүү, хөрөнгө оруулалтын газар/Н.Түмэндэмбэрэл/, Сангийн яамны Төсвийн бодлогын зохицуулалтын газар/ Б.Батжаргал/-т тус тус даалгасугай.

Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Санхүү, эдийн засгийн сайдын хамтарсан 2002 оны 24/19 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЛАМБАА САНГИЙН САЙД С.БАЯРЦОГТ

Улсын бүртгэлд 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3036 дугаарт бүртгэсэн