Эмэгтэй цанын тамирчид 15 км-ийн бөөн гараанд уралдлаа.


Универсиад наадмын сүүлийн өдрүүдийн тэмцээнүүд амжилттай үргэлжлэн явагдаж байна. Эмэгтэй цанын тамирчид 15 км-ийн бөөн гараанд уралдлаа. Энэ зайд 40 тамирчин уралдаж ОХУ, Казахстаны тамирчид түрүүлсэн байна. Манай тамирчдаас ОУХМ Ч.Отгонцэцэг 50:06.4 амжилтаар 21 дүгээр байр, А.Энхтуул 51:35.5 амжилтаар 26 дугаар байр, Б.Дэлгэрмаа 53:43.1 амжилтаар 33 дугаар байрт шалгарсан байна. Эмэгтэй тамирчид хамгийн сүүлийн зайндаа уралдаж наадмаа амжилттай дуусгалаа. 02 сарын 08 нд эрэгтэй цаначид наадмын сүүлийн зай болох 30 км-ийн бөөн гараатай уралдаанд уралдаж наадмаа дуусгана.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО