ШУТИС-ийн сагсан бөмбөгийн баг V наадмыг ялалтаар эхлүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Оюутны Спортын V наадмын эхний тэмцээн мягмар гарагт /11.03/ сагсан бөмбөгийн төрлөөр Спортын төв ордонд эрэгтэйчүүд, МУБИС-ийн Спорт зааланд эмэгтэйчүүдийн багууд өрсөлдлөө.
СТО-нд их дээд сургуулиудын сагсан бөмбөгийн багуудаас хуваарийн дагуу ШУТИС-ийн баг, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багтай 112:58-аар ШУТИС-ийн залуучууд илүүрхэн хожлоо. Харин МУБИС-ийн Спорт зааланд эхэлсэн эмэгтэй багуудын тоглолтын салхийг хагалж ШУТИС-ийн баг, ХААИС-ийн багийг мөн л илүүрхэн 102:37-гоор хожиж энэ өдрийн хамгийн олон бөмбөг оруулсан багаар тодорлоо. Сагсан бөмбөгийн эхний өдөр өглөөнөөс үдэш хүртэл үргэлжилсэн багуудын тоглолтын дүнг танилцуулж байна.
Эрэгтэй багийн дүн:
ШУТИС 112:58 ХУИС; | ИЗОУИС 72:65 ҮБХИС; | ХААИС 103:98 Сити Их сургууль |
МУИС 89:76 ОУ Улаанбаатар ИС; | Этүгэн ИС 89:68 МУБИС; | СЭЗИС 86:71 ҮБТДС |
ДХИС 77:74 Мон-Алтиус; | ШУТИС117:60 ҮБХИС; | ИЗОУИС 80:56 ХУИС |
Эмэгтэй багийн дүн:
ШУТИС 102:37 ХААИС; | МҮИС 77:45 ҮБТДС; | Мон-Алтиус 84:43 ДХИС |
МУБИС 56:28 АШУҮИС; | Этүгэн ИС 60:57 ХҮИС; | МУИС 63:52 ШУТИС |
ИЗОУИС 62:52 МҮИС; | СЭЗИС 81:41 ДХИС; |
Өлзийсайхан.Д