​ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ.



Оюутны улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн 2016 оны 04 сарын 14-15 нд Оч клуб дээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд их, дээд сургуулийн 15 багийн 80 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээнийг МОСХолбоо, Монголын ширээний теннисний холбоотой хамтран амжилттай зохион байгуулав. Тэмцээн эрэгтэй эмэгтэй ганцаарчилсан, баг, холимог хосын 5 төрлөөр явагдаж аваргуудаа тодрууллаа.Эрэгтэй ганцаарчилсан төрлийн нэгдүгээр байр ХИС-ийн Т.Ганзориг, хоёрдугаар байр ХИС-ийн Б.Билэгт, гуравдугаар байр СЭЗДС-ийн Б.Мөнхсайхан, эмэгтэй ганцаарчилсан төрөлд нэгдүгээр байр ХИС-ийн М.Дэлгэрмаа, хоёрдугаар байр ШУТИС-ийн Г.Индра, гуравдугаар байр ШУТИС-ийн Болор нар аваргаллаа.

Холимог хосын тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болж тэргүүн байранд ХИС-ийн хос Б.Билэгт, М.Дэлгэрмаа, дэд байранд ҮБТДС-ийн хос Г.Алтаншагай, И.Энхцацрал, гуравдугаар байранд АШУҮИС-ийн хос Ө.Нацагдорж, н.Туяажаргал нар эхний 3 байранд шалгарсан. Багийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд ХИС, ШУТИС, ХСИС, эмэгтэй багийн төрөлд ШУТИС, МУБИС, ХИС-ийн багууд түрүүллээ.
Тэмцээний нэгдсэн дүнгээр Ц.Батбаатар дасгалжуулагчтай ХИС нэгдүгээр байр, Б.Баатардорж дасгалжуулагчтай ШУТИС хоёрдугаар байр, Б.Сумьяадорж дасгалжуулагчтай ҮБТДС гуравдугаар байрыг эзэлж оюутны улсын аваргын ширээний теннисний тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд МОСХ-ны гүйцэтгэх захирал Б.Баатар оролцож баг тамирчдад амжилт хүсч, 2016 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний шагналыг гардуулан өгөв.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО