ШАТРЫН 2016 ОНЫ ОЮУТНЫ УЛСЫН АВАРГА ЭХЭЛЛЭЭ.



Монголын улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн "Зууны шатар" клуб дээр 2016 оны 2 сарын 4-нд 10 цагаас эхэллээ. Тэмцээнд 10 их дээд сургуулийн 49 тамирчин оролцож байна. Хөдөө орон нутгаас АШУҮИС-ийн харьяа Говь-Алтай аймгийн баг хүрэлцэн ирсэн.

Нээлтийн ёслолын ажиллагаанд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУГДасгалжуулагч Д.Жаргалсайхан, Монголын шатрын холбооны Дэд ерөнхийлөгч, "Зууны шатар" клубын захирал, МУГДасгалжуулагч, ОУМ П.Жигжидсүрэн болон их, дээд сургуулийн багш, оюутнууд оролцлоо.
Энэхүү тэмцээнээс шалгарсан оюутнууд 2016 оны 4 сарын 9-15-нд Арабын Эмират улсын Абу Даби хотноо болох дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрх авах юм.
Тэмцээний хөтөлбөр
02 сарын 05: 10.00-12.00 ээлжит өргийн тоглолтууд
02 сарын 06: 17.00-19.00
02 сарын 07: 09.00-15.30 шигшээ тоглолт, 15.00-16.00 шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, тамирчдад Оюутны улсын аварга шалгаруулах 2016 оны тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлийг гардуулна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО