Шатрын улсын аваргууд тодорлоо
Монголын улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн "Зууны шатар" клуб дээр 4 өдрийн турш үргэлжлэн явагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг ҮБТДС-ийн оюутан Г.Мөнхгал, дэд байрыг Мон-Алтиус БТДС-ийн оюутан Б.Галмандах, 3 дугаар байрыг МУИС-ийн оюутан Э.Энхнар, эмэгтэйчүүдийн төрөлд МУИС-ийн оюутан Ү.Үүрийнтуяа 1 дүгээр байр, мөн МУИС-ийн оюутан Б.Ану 2 дугаар байр, ШУТИС-ийн оюутан Б.Халиун 3 дугаар байрт шалгарч улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж 2016 оны 4 сарын 9-15-нд Арабын Эмират улсын Абу Даби хотноо болох дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Багийн дүнгээр 1 дүгээр байранд 16 оноогоор МУИС-ийн баг, 2 дугаар байранд 14,5 оноогоор ҮБТДС, 3 дугаар байранд 14,5 оноогоор Мон-Алтиус БТДС-ийн багууд шалгарч оюутны улсын аваргууд боллоо.
Тэмцээнийг Монголын шатрын холбооны Дэд ерөнхийлөгч, "Зууны шатар" клубын захирал, МУГДасгалжуулагч, ОУМ П.Жигжидсүрэн болон Монголын оюутны спортын холбоо хамтран амжилттай зохион байгуулсан юм.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО