Шатрын оюутны шигшээ баг тамирчид тэмцээндээ амжилттай оролцож байна



БНХАУ-ын Бээжин хотно зохиогдож буй Азийн анхны оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол улсаас гавьяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер П.Жигжидсүрэн дасгалжуулагчтай эрэгтэй 5, эмэгтэй 2 тамирчин оролцож байгаа юм.
Тэмцээнд нийт 8 орны эрэгтэй 31, эмэгтэй 25 шатарчид өрсөлдөж байна.
Манай эрэгтэй тамирчдаас 3 дахь тоглолтын дараа рейтингээрээ хамгийн эхэнд 6 дугаар байрт Б. Галмандах, 7 дугаар байрт Б. Ариунболд, 9 дүгээр байрт Р. Амгаланбаатар, 12 дугаар байрт Б. Ариунбүүвэй, 14 дүгээр байрт Л. Соронзонболд тус тус орж байна.
Манай эмэгтэй тамирчдаас өнөөдрийн байдлаар рейтингээрээ Б. Ану 6 дугаар байрт, Э. Хулан 9 дүгээр байранд бичигдэж тэмцээнээ үргэлжлүүлж байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО