Чөлөөт бөхийн тэмцээний эхлэхэд бэлэн боллоо.


Монголын Оюутны Универсиад 2015 их наадмын Чөлөөт бөхийн тэмцээний техникийн зөвөлгөөн 2015 оны 04 дүгээр сарын 24 нд Үндэсний БТДСургуулийн хурлын танхимд болж, 19 их, дээд сургуулийн 250 тамирчид оролцохоор мандатаа авлаа. Тэмцээний техникийн зөвлөгөөнд МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхтуяа, тэмцээний ерөнхий шүүгч, МОСХ-ны чөлөөт бөхийн техникийн хорооны дарга Ц.Баярсайхан нар болон их, дээд сургуулийн багш, дасгалжуулагч нар оролцлоо. Тэмцээн 04 дүгээр сарын 25-26-ний өдрүүдэд Үндэсний БТДС дээр 09:00 цагаас эхлэн 2 өдрийн туршид явагдаж аваргуудаа тодруулна.

Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа 2015 оны 04 сарын 25-нд 14:00 цагаас эхэлнэ. Баг тамирчид, дасгалжуулагч нар, хөгжөөн дэмжигч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья.

Б.Баянбулаг