​ЦАНЫН ТАМИРЧИД НААДМЫН ЭХНИЙ ӨДӨР УРАЛДАНА.



Алмата 2017 Өвлийн Универсиадад оролцож байгаа Монголын оюутны цанын шигшээ багийн тамирчид маргааш буюу 01 сарын 30 нд "Алатау" цанын спортын цогцолборт уралдана. Эрэгтэй тамирчид Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Амарсанаа нар 09:00 цагаас талбайд бэлтгэлд гарч 11:00 цагаас 10 км-ийн зайд уралдах бол, эмэгтэй тамирчид Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар 11:45 цагаас бэлтгэлдээ гаран 12:30 цагаас 5 км-ийн зайд уралдан эхний өдрийн тэмцээнээ эхлүүлж хурд хүчээ сорьно.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО