​Цанын тамирчдын эхний өдрийн уралдааны дүн.


Өвлийн Универсиад 2017 наадам уулын цана, биатлон, гүйлтийн цана, мөсний хоккейн төрлөөр эхэлж манай тамирчид гүйлтийн цанын ганцаарчилсан эрэгтэй 10км, эмэгтэй 5км-ийн зайнуудад амжилттай уралдлаа. Эмэгтэйчүүдийн 5 км-ийн уралдаанд нийтдээ 62 тамирчин гараанд гарч, энэ зайд уралдсан тамирчин

Ч.Отгонцэцэг замаа амжилттай туулан 16:18.3 секундийн амжилтаар 26 дугаар байр,


А.Энхтуул 17:11.7 секунд гүйж 41 дүгээр байр,


Б.Дэлгэрмаа 18:31.5 секундийн амжилтаар 52 дугаар эзэлсэн байна.


Эрэгтэйчүүдийн 10км-ийн зайн уралдаан болж, энэ зайд нийтдээ 87 тамирчин уралдсанаас монголын тамирчин

Б.Ачбадрах 28:02.2 амжилттаар 41 дүгээр байр,


Б.Амарсанаа 29:40.5 амжилтаар 74 дүгээр байр,


У.Батжаргал 30:22.5 амжилтаар 79 дүгээр байрт шалгарч,


цанын баг тамирчид наадмын эхний өдрийн уралдаанаа амжилттай дуусгалаа. Маргааш буюу 01 сарын 31нд цанын тамирчид сонгомол болон тэших техниктэй холимог уралдааны эрэгтэй 10км, эмэгтэй 5км-т уралдана. Харин тэшүүрийн тамирчдын хувьд эрэгтэй 1500 метр, эрэгтэй 5000 метрийн зайд уралдаж тэмцээнэ эхлүүлнэ.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО