​ЦАНЫН ТАМИРЧДЫН ХОЁР ДАХЬ ӨДРИЙН УРАЛДААНЫ ДҮН



Өнөөдөр буюу буюу 01 сарын 31нд цанын тамирчид сонгомол болон тэших техниктэй холимог уралдааны эрэгтэй 10км, эмэгтэй 5км-т уралдлаа.

Эмэгтэйчүүдийн 5 км-ийн уралдаанд нийтдээ 62 тамирчин гараанд гарч,

Ч.Отгонцэцэг 18:40.3 секундийн амжилтаар 38 дугаар байр,


А.Энхтуул 19:27.7 секундээр 46 дүгээр байр,


Б.Дэлгэрмаа 22:13.1 секундийн амжилтаар 57 дугаар байрт шалгарлаа.


Эрэгтэйчүүдийн 10км-ийн зайн уралдаан болж, энэ зайд нийтдээ 81 тамирчин уралдаж тамирчин

Б.Ачбадрах 32:59.6 секунд уралдаж 56 дугаар байр,


Б.Амарсанаа 36:34.1 амжилтаар 73 дүгээр байр,


У.Батжаргал 38:03.2 амжилтаар 76 дугаар байрт


шалгарч, цанын баг тамирчид наадмаа амжилттай үргэлжлүүлж байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО