​ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭН “ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД БОЛЛОО



Монголын оюутны спортын “Универсиад” дөрөвдүгээр их наадмын хөнгөн атлетикийн тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд 2017 оны 05 сарын 09-10-нд зохион байгуулагдаж, 15 их, дээд сургуулийн баг тамирчид оролцлоо. Тамирчид эмэгтэй, эрэгтэй 100 м, 400 м, 1500 м, 4х100 м, бөөрөнцөг шидэлт, уртын харайлтын төрлөөр өрсөлдөж шилдэг оюутан тамирчид Универсиад наадмын аваргаар шалгарлаа.

Эмэгтэй 100 м-ийн зайд:

1-р байр А.Ариунаа-ШУТИС /12.67/

2-р байр Н.Номин-эрдэнэ-МУБИС /13.17/

3-р байр Г.Үүрийнтуяа-Мон-Алтиус БТДС /13.55/

Эмэгтэй 100 м-ийн зайд:

1-р байр С.Далайцэрэн-Баянхонгор коллеж /10.99/

2-р байр М.Энхдөлгөөн-СЭЗИС /11.02/

3-р байр Н.Доржпалам-Мон-Алтиус БТДС /11.32/

Эмэгтэй 400 м-ийн зайд:

1-р байр З.Ганхишиг-ҮБТДС /1.00.01/

2-р байр Б.Солонго-МУБИС /1.00.48/

3-р байр О.Мөнхтүмэн-МУИС /1.04.42/

Эрэгтэй 400 м-ийн зайд:

1-р байр Д.Анхбат-ҮБТДС /54.14/

2-р байр Ц.Наш-эрдэнэ-МУБИС /54.19/

3-р байр Н.Сумъяабазар-ШУТИС /54.54/

Эмэгтэй 1500 м-ийн зайд:

1-р байр Н.Сэмжид-МУБИС /5.03.81/

2-р байр Н.Дулам-МУБИС /5.08.98/

3-р байр Ц.Бат-Оюун-ҮБТДС /5.19.32/

Эрэгтэй 1500 м-ийн зайд:

1-р байр О.Болдоо-Аварга ДС /4.06.48/

2-р байр М.Лхагвадорж-МУБИС /4.08.29/

3-р байр Б.Энхтамир-ҮБТДС /4.09.57/

Эмэгтэй уртын харайлтын төрөлд:

1-р байр А.Ариунаа-ҮБХИС /4.92 м/

2-р байр Б.Оюундарь-ИЗОУИС /4.63 м/

3-р байр С.Нэмэхбаяр-МУБИС /4.58 м/

Эрэгтэй уртын харайлтын төрөлд:

1-р байр Б.Эрдэнэ-очир-ҮБТДС /6.51 м/

2-р байр Н.Доржпалам-Мон-Алтиус БТДС /6.37 м/

3-р байр Б.Түвшинзаяа-МУБИС /6.36 м/

Эмэгтэй бөөрөнцөг түлхэлтийн төрөлд:

1-р байр Г.Мөнхжаргал-Мон-Алтиус БТДС /9.80 м/

2-р байр С.Халиун-ҮБТДС /8.85 м/

3-р байр Б.Энхзаяа-ҮБТДС /8.65 м/

Эрэгтэй бөөрөнцөг түлхэлтийн төрөлд:

1-р байр Л.Даваажамц-ҮБТДС /10.89 м/

2-р байр О.Батнягт-ҮБТДС /10.67 м/

3-р байр Б.Билэгт-Аварга ДС /10.41 м/

Эмэгтэй 4х100 метрийн буухиа уралдаанд:

1-р байр ҮБТДС /54.50/

2-р байр МУБИС /54.60/

3-р байр Мон-Алтиус БТДС /56.50/

Эрэгтэй 4х100 метрийн буухиа уралдаанд:

1-р байр ШУТИС /47.49/

2-р байр ИЗОУИС /48.86/

3-р байр Аварга ДС /49.00/

Байгууллагын нэгдсэн дүнгээр:

ҮБТДС 34 оноогоор 1-р байр

МУБИС 42 оноогоор 2-р байр

Мон-Алтиус БТДС 59 оноогоор 3-р байр

ҮБХИС 83 оноогоор 4-р байр

Аварга ДС 83 оноогоор 5-р байр

ШУТИС 103 оноогоор 6-р байр

ИЗОУИС 109 оноогоор 7-р байр

МУИС 123 оноогоор 8-р байр

МҮИС 132 оноогоор 9-р байр

СЭЗИС 155 оноогоор 10-р байр

ХИС 155 оноогоор 11-р байр

Баянхонгор коллеж 158 оноогоор 12- байр

ХААИС 158 оноогоор 13-р байр

Газарчин ДС 171 оноогоор 14-р байр

АШУҮИС 177 оноогоор 15-р байрт орж байр эзэллээ.

Тэмцээний үйл ажиллагааг их наадмын зохион байгуулах хорооноос баталсан Монголын хөнгөн атлетикийн холбооны (МХАТХ) мэргэжлийн шүүгчийн зөвлөл удирдан явуулав. Тэмцээний нээлт, хаалтын үйл ёслолын ажиллагаанд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Гүндэгмаа хүрэлцэн ирж баг тамирчидаа баяр хүргэн, шагналыг гардуулан өгч амжилт хүслээ. Тэмцээний үйл ажиллагаа өндөр түвшинд явагдаж олон арван спортын мастер, дэд мастер цолтой ур чадвар өндөртэй залуу тамирчид их наадмын тэмцээнд олноор оролцсон байв.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН “УНИВЕРСИАД” НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО