ХОВД АЙМАГТ БҮСИЙН УНИВЕРСИАД XX ИХ НААДАМ БОЛНО.



Орон нутгийн ИДСК-ийн оюутны урлаг, спортын 20 дугаар Универсиад их наадам Ховд аймгийн төвд 9 сарын 24-27 нд зохион байгуулагдана. Наадмыг БСШУСЯ, МОСХ, Ховд их сургууль, Ховд аймгийн ЗДТГазар хамтран явуулна. Наадамд орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа 10 орчим ИДСК болон хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын ИДС-ийн баг тамирчид, урлагийн хэсгийнхэн оролцоно. Бүсийн Универсиад наадам спортын 6, урлагийн 6 төрлөөр явагдаж дүнгээ гаргах юм. Төвөөс БСШУСЯ, МОСХ-ны удирлагууд очиж оролцоно. Наадамд хөрш зэргэлдээ БНХАУ, ОХУ- ийн ИДС баг тамирчид урилгаар ирж оролцохоор мэдэгдээд байна. Их наадмын заавар мэдээлэлүүд англи, орос, хятад хэл дээр хэвлэгдэн гарч ИДС-иудад хүргэгджээ.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО