ФИСУ-ийн хяналтын хорооны төлөөлөгчид Монголд ирнэ


Ирэх 2016 онд Монгол улсад дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11 дүгээр тэмцээн 06 сарын 01-06-нд болно.
Энэхүү арга хэмжээний хяналт шалгалтын ажлаар 2015 оны 06 сарын 20-23-нд Олон улсын оюутны спортын холбооны дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн хариуцсан газрын орлогч дарга, Францын иргэн Бухажезук Жулила Хенри, Олон улсын байт харвааны холбооны олимпийн хөтөлбөр харицсан газрын дарга, ОУОСХ-ны байт харвааны техникийн хорооны дарга, Испаний иргэн Холгадо Ромеро Хуан Карлос нарын 2 албаны төлөөлөгчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэхээр боллоо.
Тэд ЭМСЯам, МОСХолбоо, Байт харвааны холбооны албаны хүмүүстэй уулзан, тэмцээн зохион байгуулагдах газраар очин, тамирчдын амьдрах газраар орж хяналтын ажил явуулан, тэмцээний техникийн асуудлыг Зохион байгуулах хорооны холбогдох хүмүүстэй уулзан тохирох ажээ.