УНИВЕРСИАД 2025 НААДАМД ӨРСӨЛДӨХ ШОРТ ТРЕЙКЫН БАГ ТАМИРЧИД ТУРИН ХОТНОО ИРЛЭЭ


Италийн Турин хотноо 2025 оны 01 сарын 13-23-нд спортын 11 төрлөөр болж буй дэлхийн оюутны спортын Универсиад 32 дугаар наадамд 54 орны 2,500 орчим баг тамирчид оролцож байна. 

Монголын баг тамирчид энэхүү наадамд уулын цана, уран гулгалт, гүйлтийн цана, шорт трейк, снөүбордын 5 спортын төрөлд 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа билээ. Наадмын сүүлчийн өдрүүдэд зохиогдох шорт трейкийн төрөлд оролцох 4 тамирчин, 1 дасгалжуулагч Турин хотноо өчигдөр хүрэлцэн ирж Универсиадын тосгонд байрлаад байна.

Монголын тамирчдын бүрэлдэхүүнд Г. Мөнх-Эрдэнэ, М. Бархүү, Э. Мөнх-Эрдэнэ, эмэгтэй тамирчин Б. Гэрэлтуяа нар орж ирсэн. Багийн дасгалжуулагчаар Б. Бат-Оргил, албаны хүнээр Монголын тэшүүрийн холбооны ЕНБДарга Ц. Нарангэрэл нар ажиллаж байна. Шорт трейкийн тамирчид 1 сарын 18-ний өдрөөс хуваарийн дагуу бэлтгэл сургалтаа хийж эхлэнэ. Тэмцээн 01 сарын 21-23-нд явагдах юм.

Монголын Оюутны Спортын Холбоо