​УНИВЕРСИАД 2017: Шатрын тэмцээнээр үргэлжилнэ.



Монголын оюутны спортын “Универсиад 2017” их наадмын шатрын тэмцээн 04 сарын 14-16-ний өдрүүдэд Зууны шатар клубд зохион байгуулагдана. Нийслэлээс 16 их дээд, сургууль, хөдөө орон нутгаас Ховд их сургууль болон Говь-Алтай аймгийн АШУҮИС-ийн багийн эрэгтэй 32, эмэгтэй 22 тамирчин оролцохоор мэдүүлгээ авлаа. Тамирчид 3 өдрийн туршид 9 өрөг тоглон өрсөлдөж аваргуудаа тодруулна.

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО