УНИВЕРСИАД 2017: Шатрын тэмцээний нээлт боллоо.


Монголын оюутны “УНИВЕРСИАД 2017, их наадмын шатрын тэмцээн 2017 оны 04 сарын 14-16 нд Зууны шатар клубд эхэлж нийслэлийн 16 их, дээд сургууль, хөдөө орон нутгаас Говь-Алтай аймгийн АШУҮИС, Ховд их сургуулийн эрэгтэй 32, эмэгтэй 22 тамирчин оролцож байна. Нээлтийн ёслолд Наадам зохион байгуулах хорооны дэд дарга, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, ЗБХ-ны нарийн бичгийн дарга ЗГХА, Биеийн тамир, спортын газрын, спортын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Х.Бакытжан, Зууны шатар клубын захирал МУГДасгалжуулагч П.Жигжидсүрэн болон тэмцээнд оролцогч их, дээд сургууль, коллежийн багш, тамирчид оролцлоо. Тэмцээний аваргаууд 04 сарын 16-ний өдөр тодроно.

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО