​УНИВЕРСИАД 2017: Шатрын тэмцээний аваргууд тодорлоо.


Монголын оюутны “УНИВЕРСИАД 2017, их наадмын шатрын тэмцээн 2017 оны 04 сарын 14-16 нд Зууны шатар клубд эхлэн 3 өдрийн турш, 9 өрөг тоглон аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн нийт 18 сургуулийн эрэгтэй 32, эмэгтэй 22 тамирчин оролцлоо. Хаалтын ёслолд Монголын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш Л.Эрдэнэпүрэв, Зууны шатар клубын захирал МУГДасгалжуулагч П.Жигжидсүрэн нар тэмцээний шилдэг тамирчдад Универсиад их наадмын медаль, өргөмжлөлийг гардуулан өгсөн.

Эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар МУИС-ийн оюутан С.Билгүүн, 2 дугаар байрыг МУИС-ийн оюутан Э.Энхнар, 3 дугаар байрыг АШУҮИС-ийн оюутан Х.Баярхүү, эмэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг МУИС-ийн оюутан Ү.Үүрийнтуяа, дэд байрыг Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан Б.Ганчимэг, 3 дугаар байрыг Мон-Алтиус БТДС-ийн оюутан Э.Амаржаргал нар эзэллээ.

Байгууллагын нэгдсэн дүнгээр

1-р байрыг МУИС /24 оноо/

2-р байрыг АШУҮИС /19 оноо/

3-р байрыг ШУТИС /16 оноо/

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО