​УНИВЕРСИАД-2017: Чөлөөт бөхийн тэмцээний нээлт боллоо.



Монголын оюутны Универсиад 2017, IV их наадмын чөлөөт бөхийн тэмцээн 2017 оны 02 сарын 24-25 нд Спортын төв ордны А танхимд эхэлж 16 их, дээд сургууль, коллежийн 110 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээний нээлтэнд Монголын оюутны спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Үндэсний БТДС-ийн дэд захирал, доктор, профессор Л.Гүндэгмаа, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Өнөбаатар болон тэмцээнд оролцогч их, дээд сургууль, коллежийн багш, тамирчид оролцлоо.

Энэ өдөр эрэгтэй 57кг, 74кг, 125кг, эмэгтэй 48кг, 58кг, 69кг-ийн жингүүдийн аваргууд шалгарав. Дараагийн өдөр эрэгтэй 65кг, 86кг, 97кг, эмэгтэй 53кг, 63 кг, 75кг-ийн жингийн барилдаан болж, Универсиад 2017 их наадмын чөлөөт бөхийн тэмцээний шилдгүүд тодорч, шагнал гардуулах үйл ажиллагаа болно.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО