​Универсиад 2017: Цанын тэмцээн скай ресортод 2 өдөр үргэлжилнэ.


Монгол оюутны “Универсиад-2017” IV их наадмын цанын тэмцээн 2017 оны 03 сарын 03-04 нд Скай ресортын цанын талбайд болно. Тэмцээнд 7 их, дээд сургуулийн эрэгтэй 17, эмэгтэй 15 тамирчин, нийт 32 тамирчин оролцохоор мандатаа авсан.

Тэмцээнийг Монголын оюутны спортын холбоо, Монголын цанын холбоо хамтран зохион байгуулж, тус холбооны шүүгчид шүүн явуулах юм.

Тэмцээний хөтөлбөртэй танилцана уу.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО