​УНИВЕРСИАД 2017 НААДМЫН ХААЛТЫН АЖИЛЛАГАА ЭНЭ БААСАН ГАРИГТ БОЛНО.


Монгол улсын Биеийн тамир, спортын хуулийн 16.1 заалт, Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоолын дагуу Монголын оюутны спортын Универсиад 4 дүгээр их наадам спортын 11 төрлөөр энэ оны 2 сараас эхлэн гурван сарын хугацаанд үндэсний хэмжээнд болон гадаадад суралцагч 100 орчим их, дээд сургуулийн олон мянган оюутнуудын дунд амжилттай болж өнгөрлөө.
Оюутны Универсиад 2017 их наадмын хаалтын ёслол, шагнал гардуулах үйл ажиллагаа 2017 оны 5 сарын 19-нд 12:00 цагаас Спортын төв ордонд болно.
Энэ үеэр их наадмын дүнгээр эхний 6-н байр эзэлсэн сургууль хамт олонд БСШУСЯам, ЗГХА-БТСГ, Монголын оюутны спортын холбооноос цом, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. Мөн наадмын тусгай шагналыг 3-н их дээд сургуульд гардуулна. Наадмын тэмцээнүүдийг сайн зохион байгуулсан спортын 3-н холбоог шалгаруулна. Хаалтын үеэр наадмын тэргүүн байр эзэлсэн баг тамирчдын үзүүлэх тоглолт, соёл урлагийн арга хэмжээнүүд болох юм.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО