Универсиад 2017 наадмын галт бамбарын аялал
Наадмын бамбарын аялал нь Астана хотоос гараагаа 1 сарын 25-нд эхлэнэ. Бамбар нь Казахстаны 16 мужаар дамжин Алмата хотноо хүрнэ. Энэ хугацаанд нутгийн засаг захиргааны нэгж, газруудаар аялуулан наадмын нээлт болох Алмата хотын “Алмата арена”-д галт бамбар 1 сарын 29-д хүрэлцэн ирж, 100 гаруй хүний гар дамжин бамбарын аялал энэ хотод болно. Бамбарыг угтсан болон ирэх үеэр нь тухайн газруудад олон төрлийн баярын арга хэмжээнүүд зохион байгуулан явуулж, шилдэг тамирчид, иргэд, оюутан залуус бамбарын аялалд оролцоно. Бамбар 22,500 км газар туулах ба “Айр Астана” онгоцоор нисч мужуудаар болон томоохон хот, газруудаар дайран өнгөрөх юм. Наадмын галт бамбарыг дамжуулахаар олон алдартай хүмүүс, олимп, дэлхийн аварга тамирчид зохион байгуулагч нар нэрсээ ЗБХ-д өгчээ. Наадмын бамбарын аялалд оролцсон хүмүүст дурсгал болгон сертификат гардуулах ажээ. Бамбарын аялал нь 1 сарын 25-нд Астана хотоор аялалаа эхлэх болох дараах өдрүүдэд доорх хотуудаар аялана.Үүнд:
- Нэгдүгээр сарын 26-нд Усть-Каменогорск, Павлодар, Кокшетау, Петропавловск, Костанае, Караганде хот;
- Нэгдүгээр сарын 27-нд Актобе, Уральск, Атырау, Актау хотод очино;
- Нэгдүгээр сарын 28-нд Кызылорд, Шымкент, Тараз, Талдыкорган хот;
- Нэгдүгээр сарын 29-нд Алмата хотноо Аль-Фарабигийн нэрэмжит Казахстаны үндэсний их сургуульд ирж тус хотоор аялан нээлтийн ажиллагаа болох “Алмата Арена”-д очих хөтөлбөртэй байгаа юм.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО