​УНИВЕРСИАД 2017 НААДМЫН БАМБАРЫГ АСААХ ЁСЛОЛ ИТАЛИ УЛСАД БОЛЛОО.



Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр Универсиад наадмын галт бамбарыг асаах ёслол өчигдөр Италийн Турин хотноо боллоо. Энэхүү хотод 1959 онд анхны Универсиад зохиогдож байсан тул нааадмын галыг уламжлал ёсоор тус хотоос эхлүүлэн,бадруулж Турины их сургууль, Политехникийн их сургуулиар аялуулсан байна. Наадмын галт бамбарыг асаах ёслолд Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхиийлөгч О.Матыцин, Универсиад 2017 наадмын ЗБХ-ны дарга, Тайваны Тайпей хотын дарга Ко Вен Же, Турины их сургуулийн ректор Г.Ажани, Олимпийн аварга, Тайваны таеквондогийн тамирчин Чу Му Ен нарын зэрэг албаны хүмүүс оролцжээ.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО