​“УНИВЕРСИАД 2017” ИХ НААДМЫН 8 ДАХ ӨДРИЙН ТОЙМ /2017.08.27/


ХӨНГӨН АТЛЕТИК

Хөнгөн атлетикийн тамирчид хагас марафоны төрөлд ганцаарчилсан болон багийн төрөлд уралдлаа. Ганцаарчилсан төрөлд Ц.Бямбажав 1:09:14 сек 7-р байр, Д.Гантулга 1:12:15 сек 22-байр, Н.Мөнхбаяр 1:14:29 сек 27-р байр, Б.Суврагахайрхан 1:29:27 сек 40-р байр, О.Болдоо замаа дуусгаж чадалгүй хасагдсан байна. Багийн нийлбэр дүнгээр 4-р байранд шалгарч Гванжу 2015 Универсиадын амжилтаа бататгалаа.

ГОЛЬФ

Гольфийн эмэгтэй тамирчин А.Энэрэл 3 тойргын тоглолтын дараахь байдлаар 101+96+94=291 оноотой, Н.Намуунаа 99+96+105=300 оноо авч тэмцээнээ дуусгасан байна. Тамирчдын 4 тойргын тоглолт явагдаж байхад бороо орсон тул оноог тооцохгүйгээр тэмцээнийг зогсоосон байна.

БИЛЬЯРД:

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монгол улсын тамирчин, спортын мастер Баярсайханы Нарантуяа мөнгөн медаль хүртлээ. Тайпей 2017 универсиад наадмаас медаль хүртсэн монгол улсын 2 дахь тамирчин, тамирчин болж байна. Б.Уянгын хувьд хүрэл медалийн төлөө Тайваны тамирчинтай тоглож хожигдон шагналт 4 дүгээр байранд шалгарлаа.

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Энэ өдөр эрэгтэй хосын тэмцээн явагдаж Б.Өнөболд. Т.Барсболд нар 16/1 шигшээд Австри улсын тамирчин Чен Ао Александр, Феппер Симон нартай тоглон 3:0 оноогоор хожигдсон. Эмэгтэй хосын тамирчид Б.Урантогос, Г.Индра мөн 16/1 шигшээд Японы хос болох Андо Минами, Сузуки Рика нарт 3:0 оноогоор хожигдож хос тамирчид тэмцээнээ дуусгав.

8 САРЫН 28-НИЙ ӨДРИЙН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

Бильярд: Хосын төрлийн 9 бөмбөгийн 1-р тойргын тэмцээнд Б.Нарантуяа Б.Уянга нар, О.Баасандорж С.Мянганбаяр нар өрсөлдөнө.

Ширээний теннис: Ширээний теннисчид холимог хос, эрэгтэй, эмэгтэй хосын төрлийн тэмцээн болно.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО