​“УНИВЕРСИАД 2017” ИХ НААДМЫН 7 ДАХ ӨДРИЙН ТОЙМ /2017.08.26/



ХӨНГӨН АТЛЕТИК

Тамирчин О.Болдоо 5,000 метрийн зайд 17 тамирчинтай уралдан 15:31.53 амжилт үзүүлж 13 дугаар байранд шалгарлаа.

ГОЛЬФ

Гольфийн эмэгтэй тамирчин А.Энэрэл 101 оноо (+29), Н.Намуунаа 99 (+27) оноо авч 3 дахь тойргийн тоглолтоо дуусгасан байна.

БИЛЬЯРД:

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 9 бөмбөгийн 1 дүгээр тойргийн тоглолтонд тамирчин Б.Уянга Сингапурын Онг Руйтай тоглон 9:6 оноогоор хожиж хагас шигшээд Тайваны тамирчин Ку Ченг Чинтай тоглоно.

Б.Нарантуяа БНСУ-ын тамирчин Жанг Ёонтой таарч тоглон 9:3-аар хожиж хагас шигшээд шалгарч чадсан байна. Тэрээр дараагийн тоглолтонд Тайваны тамирчин Ву Зи Тингтэй медалийг төлөө тоглоно.

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн болж А.Билгүүдэй АНУ-ын тамирчин Фенг Еижунд 3:0 оноогоор хожигдсон. Г.Чулуудай Францын тамирчин Сеприед Жоетой тоглон 3:0-оор хожигдож ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгав. Т.Барсболд Ботсвана улсын тамирчин Малобела Боагог 3:2 оноогоор хожиж дараагийн шатанд тоглохоор боллоо.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээн үргэлжлэн явагдаж энэ өдөр Г.Индра Тайваны тамирчин Лиу Юу Синд 3:0-оор хожигдсон. Э.Жумдаан Хорватын тамирчин Зажек Жосипатай тоглож 3:0 тоогоор, Б.Урантогос ОХУ-ын тамирчин Блазко Аннад 3:0 оноогоор хожигдож ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгалаа.

ТАЭКВОНДО

Таэквондогийн тамирчид тэмцээний 5 дахь өдрөө кёруги багийн төрөлд оролцон эхний тойрогт гоц мөргөн хоёр дахь тойрогтоо Польшийн багтай таарч тулалдан 24:26 оноогоор ялагдаж тэмцээнээ ийнхүү өндөрлөв.

8 САРЫН 27-НИЙ ӨДРИЙН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

Хөнгөн атлетик: О.Болдоо, Ц.Бямбажав, Д.Гантулга, Н.Мөнхбаяр, Б.Суврага-хайрхан нар 07:50 цагаас хагас марафоны төрөлд ганцаарчилсан болон багийн төрөлд Тайпей хотын захиргааны өмнөх талбайн 7 км замд 3 удаа тойрч уралдана.

Гольф: Гольфийн эмэгтэй тамирчин А.Энэрэл, Н.Намуунаа Санрайс гольфийн талбайд сүүлийн дөрөвдүгээр тойргын тоглолтоо 06:30 цагаас хийнэ.

Бильярд: Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 9 бөмбөгийн шигшээ тэмцээнд Б.Нарантуяа Тайваны тамирчин Ву Зи Тингтэй, Б.Уянга Тайваны тамирчин Ку Ченг Чинтай тоглоно. Мөн энэ өдөр Б.Нарантуяа Б.Уянга нар, О.Баасандорж С.Мянганбаяр нар 9 бөмбөгийн хосын төрлийн тэмцээнд өрсөлдөнө.

Ширээний теннис: Ширээний теннисчид холимог хос, эрэгтэй, эмэгтэй хосын төрлийн тэмцээн болно.

Мөн Тайваны их сургууль дээр эхлэх ОУОСХ-ны “Спортын хөгжлийн тухай” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хуралд 8 сарын 27-29-нд Үндэсний БТДС-ийн захирал шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан нар оролцоно.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО