“УНИВЕРСИАД 2017” ИХ НААДМЫН 6 ДАХ ӨДРИЙН ТОЙМ /2017.08.25/
ГОЛЬФ
Гольфийн эмэгтэй тамирчин А.Энэрэл, Н.Намуунаа нар энэ өдөр хоёрдугаар тойргийн 18-н замаа тоглож, А.Энэрэл 96 оноо (+24), Н.Намуунаа 96 (+24) оноогоор энэ өдрийн тэмцээнээ дуусгасан. АНУ-д суралцдаг залуу тамирчин Н.Намуунаагийн амжилт урд өдрийн тэмцээнээс ахисан байна.
БИЛЬЯРД: Бильярдын тэмцээн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 9 бөмбөгийн 1 дүгээр тойргийн тоглолтоор эхлэв. О.Баасандорж Флиппиний тамирчин Лим Жаместэй тоглон 11:9 оноогоор хожиж 1/8 шигшээ тоглолтонд оролцохоор болсон юм. Харин тамирчин С.Мянганбаяр нь мөн Флиппин улсын тамирчин Б.Жонтой сугалаа таарч 1 дүгээр тойргийн тэмцээнд 11:10 харьцаагаар хожигдож ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгалаа.
ШИРЭЭНИЙ ТЕННИС
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд П.Билэгжаргал Оманы тамирчин Хайтам Хумайдыг 3:1 оноогоор хожсон. Дараа нь Казакстаны тамирчин Золудев Денист 3:0 харьцаагаар хожигдож тоглолтоо дуусгасан байна. Б.Өнөболд Шведийн тамирчин Желлсон Андерсед 3:0 ялагдсан юм. Дараагийн учраа ОХУ-ын тамирчин Чаплигин Максимтай таарч тоглон 3:0 хожигдсон. Г.Чулуудай Флиппиний тамирчин Чиканотой тоглон хожигдож ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгав.
Эмэгтэй тамирчдын хувьд Э.Жумдаан Тобаго улсын тамирчинд 3:1 хожигдсон. Б.Урантогос Истоны тамирчныг 3:1-р хожсон бол Э.Отгонжаргал Ботсвана улсын тамирчин Матлоуг хожсоноор дараагийн шатанд шалгарч тоглохоор боллоо.
ТАЭКВОНДО
Таэквондогийн тамирчид тэмцээний 4 дэхь өдөр 63 кг-ийн жинд Э.Буяншагай өрсөлдөж эхний тулаанд Ливан улсын тамирчин Салех Рамиг 26:12 харьцаагаар давуу байдлаар ялсан. Харин дараагийн тойрогт Брекик Ловретид 31:9-өөр ялагдаж тэмцээнээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.
8 САРЫН 26-НИЙ ӨДРИЙН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ
Хөнгөн атлетик: Тамирчин О.Болдоо 5000 метрийн зайд уралдана.
Гольф: Гольфийн эмэгтэй тамирчин А.Энэрэл, Н.Намуунаа нар гуравдугаар тойргийн тоглолтоо 06:30 цагаас хийнэ.
Бильярд: 13:30 цагаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 9 бөмбөгийн 1 дүгээр тойргийн тэмцээнд Б.Нарантуяа нь БНСУ-ын тамирчин Жанг Ёонтой, Б.Уянга нь Сингапурын Онг Руйтай сугалаа таарч 1 дүгээр тойргийн тэмцээнд өрсөлдөнө.
Ширээний теннис: Ширээний теннисчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээн болно.
Таэквондо: Таэквондогийн тамирчидын тэмцээний 5 дахь өдөр эрэгтэй баг тамирчид кёруги багийн тулаанд өрсөлдөнө.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО