“УНИВЕРСИАД-2017” ИХ НААДМЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН “ОЧ” КЛУБТ БОЛЛОО
Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон оюутны тэмцээн, наадам гадаад дотоодын хэмжээнд явагдсны нэг нь Монголын оюутны спортын “Универсиад” дөрөвдүгээр их наадмын ширээний теннисний тэмцээнбайлаа. Энэхүү тэмцээн нь ширээний теннисний “ОЧ” клубт 2017 оны 4 сарын 29-30-нд зохион байгуулагдаж, бүсийн их наадмуудаас сонгогдон шалгарсан 16-н их, дээд сургуулийн баг тамирчид оролцлоо. Тэд эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, багийн төрөл, холимог хосын нийтдээ 4-н төрлөөр өрсөлдөж шилдэг оюутан тамирчид Универсиад наадмын аваргаар шалгарлаа. Дүнг танилцуулья.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
1-р байр Д. Билэгжаргал-ШУТИС
2-р байр А.Билгүүдэй-МҮИС
3-р байр М.Батэрдэнэ-Мон-Алтиус БТДС
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
1-р байр Б.Урантогос-ҮБТДС
2-р байр Н.Мөнхзаяа-СЭЗИС
3-р байр Г.Болор-ШУТИС
Эрэгтэй багийн төрөлд:
1-р байр ШУТИС-ийн баг тамирчид
2-р байр СЭЗИС-ийн баг тамирчид
3-р байр Мон-Алтиус БТДС-ийн баг тамирчид
Эмэгтэй багийн төрөлд:
1-р байр МУИС-ийн баг тамирчид
2-р байр ҮБТДС-ийн баг тамирчид
3-р байр ШУТИС-ийн баг тамирчид
Холимог хосын төрөлд:
1-р байр ҮБТДС-Б. Баттөмөр, Б.Урантогос
2-р байр ШУТИС-Д.Билэгжаргал, Н.Болор
3-р байр ҮБТДС-С.Дөлгөөн, Б. Ариунбуян
Байгууллагын нэгдсэн дүнгээр: ШУТИСургууль 43 оноогоор1-р байрт шалгарч багийн дасгалжуулагч нь алтан медаль хүртлээ. Мөнгөн медаль 2-р байрыг 43 оноогоор ҮБТДСургууль, 3-р байрт 56 оноогоор СЭЗИСургуулиуд эхний гурван байрт орлоо. Удаад нь 4-р байрт 62 оноогоор Мон-Алтиус БТДС, 5-р байр 63 оноогоор МУИС, 6-р байр 70 оноогоор МҮИС, 7-р байр 72 оноогоор ХААИС, 8-р байр 76 оноогоор ҮБХИС, 9-р байр 79 оноогоор МУБИС, 10-р байр 81 оноогоор Аварга ДС, 11-р байр 91 оноогоор ХУИС, 12-р байр 92 оноогоор ХСИС, 13-р байр 93 оноогоор ИЗОУИС, 14-р байр 96 оноогоор ҮТИС, 15-р байр 97 оноогоор МГТИС, 16-р байт 99 оноогоор АШУҮИСургуулийн баг тамирчид тус бүртээ орж байр эзэллээ.
Тэмцээний үйл ажиллагааг их наадмын зохион байгуулах хорооноос баталсан Монголын ширээний теннисний холбооны(МШТХ) мэргэжлийн шүүгчийн зөвлөл удирдан явуулав. Тэмцээний нээлт, хаалтын үйл ёслолын ажиллагаанд БСШУСЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, Универсиад 2017их наадмын Зохион байгуулах хорооны гишүүн Д.Баяр хүрэлцэн ирж баг тамирчидаа баяр хүргэн, шагналыг гардуулан өгч амжилт хүслээ. Нээлт, хаалтын ажиллагаанд Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Удирдах зөвлөлийн гишүүд, МШТХ-ны удирдлагууд оролцлоо. Тэмцээний үйл ажиллагаа өндөр түвшинд явагдаж олон арван спортын мастер, дэд мастер цолтой ур чадвар өндөртэй залуу тамирчид их наадмын тэмцээнд олноор оролцсон байв. Зарим тамирчдын хувьд өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо болсон “Олон улсын тэмцээн”-д оролцон бэлтгэлээ эрчимтэй хангасан байлаа.
Энэхүү наадмаас шалгарсан тамирчдыг МОСХ-ноос эрхлэн зохион байгуулж 2017 оны 8 сарын 19-нд Хятадын Тайваны Тайпей хотноо эхлэх Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр наадамд шалгаруулан эмэгтэй-5, эрэгтэй-5 нийтдээ 10 тамирчин сонгон шалгаруулж авсан байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН “УНИВЕРСИАД” НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО