“УНИВЕРСИАД-2017” ИХ НААДМЫН “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ЫН ЭЗНЭЭР “ХОВД ИХ СУРГУУЛЬ” ТОДОРЛОО


Монгол Улсын Орон нутгийн мэргэжлийн боловсролын их дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн “УНИВЕРСИАД-2017” уламжлалт XX их наадам Ховд хотноо 09 сарын 24-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Наадмын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСШУСЯ-ны Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Х.Батсайхан, Монголын оюутны спортын холбооны Гүйцэтгэх захирал, ОУХМ, ОУ-ын шүүгч Ч.Эрдэнэтуяа, ХИС-ийн захирал, доктор, дэд профессор В.Сайнбаяр, орон нутгийн их дээд сургууль, коллежийн захирлууд, албаны төлөөлөл, баг тамирчид оролцлоо.

Ховд их сургуульд “Универсиад-2017” XX их наадмыг зохион байгуулах эрхийг Монголын Оюутны Спортын Холбоо болон Баруун бүсийн Оюутны Спортын Холбооны шийдвэрээр олгосны дагуу Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, Монголын Оюутны Спортын Холбоо, Ховд их сургууль, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан юм.

“Унирверсиад-2017” XX их наадамд ОХУ-ын Тувагийн их сургууль, Ховд их сургуулийн Күнзийн институт, Ховд их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Ховд Хөгжил политехник коллежийн найман багийн 300 гаруй баг тамирчид волейбол, сагсан бөмбөг, шатар, үндэсний бөх, ширээний теннис, модон бөмбөг гэсэн спортын 6 төрөл, гоцлол дуу, гоцлол бүжиг, язгуур урлаг, гоцлол хөгжим, ардын бие биелгээ, оюутан мисс гэсэн урлагийн 6 төрөл тус бүрээр 150 багц медаль, ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын төлөө хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Мөн наадмын үеэр оюутны эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал, их дээд сургууль, коллежийн удирдлагуудын ажил хэргийн уулзалт-ярилцлага зэрэг олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдав.

“УНИВЕРСИАД-2017” уламжлалт XX их наадамд Ховд их сургуулийн баг 35 оноогоор тэргүүн байр эзэлж, ХИС-ийн захирал, доктор, дэд профессор В.Сайнбаяр, ОУХ-ний мастер, дасгалжуулагч Д.Баярболд нар “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”, алтан медаль гардан авлаа. Наадмын хоёрдугаар байрт доктор, профессор М.Банзаагааяа захиралтай АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль, гуравдугаар байрт доктор Г.Оюунбилэг захиралтай МУИС-ийн Завхан сургууль тус тус шалгарлаа.

Наадмын язгуур урлаг, гоцлол бүжиг, гоцлол дуу, гоцлол хөгжим, ардын бий биелгээ, оюутан миссийн төрлүүд Ж.Чулууний нэрэмжит Хөгжимт драмын театрт амжилттай явагдав. Урлагийн наадамд МУСТА Ч.Ваша багштай Ховд их сургуулийн авьяаслаг оюутнууд тэргүүн байр эзэллээ.

Язгуур урлаг:

I байр: Б.Батцоож /Ховд Хөгжил политехник коллеж/

II байр: К.Откун /ОХУ-ын Тувагийн их сургууль/

III байр: Н.Маржан /ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль/

Гоцлол бүжиг:

I байр: Б.Отгончимэг /Ховд их сургууль/

II байр: Б.Отгончимэг / АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль /

III байр: М.Назерке /ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль/

Гоцлол дуу:

I байр: Б.Энхзул / АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль /

II байр: Л.Цэрэнпил /Ховд Хөгжил политехник коллеж/

III байр: Б.Одсүрэн /Ховд их сургууль/

Ардын бий биелгээ:

I байр: З.Даваажав /Ховд их сургууль/

II байр: А.Отгонцэцэг /Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургууль/

III байр: Т.Халиунаа /МУИС-ийн Завхан сургууль/

Гоцлол хөгжим:

I байр: Т.Амаржаргал /Ховд их сургууль/

II байр: Б.Бурмаа / АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль /

III байр: Басан /ХИС-ийн Күнзийн институт/

Оюутан мисс:

I байр: Э.Гансувд /Ховд их сургууль/

II байр: О.Хандимаа /ОХУ-ын Тувагийн их сургууль/

III байр: Г.Содгэрэл / МУИС-ийн Завхан сургууль/

“УНИВЕРСИАД-2017” уламжлалт XX их наадам волейбол, сагсан бөмбөг, шатар, үндэсний бөх, ширээний теннис, модон бөмбөг спортын 6 төрлөөр хоёр өдрийн туршид явагдаж, дүнгээ гаргалаа.

Үндэсний бөх:

I байр: У.Батцоож / Сумын заан, Ховд их сургууль/

II байр: Баяр /ОХУ-ын Тувагийн их сургууль/

III байр: Л.Ганбат /Ховд их сургууль/

Волейбол /эрэгтэй/:

I байр: ОУХ-ний мастер Д.Баярболд дасгалжуулагчтай Ховд их сургуулийн баг

II байр: АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль

III байр: Ховд Хөгжил политехник коллеж

Шилдэг тоглогч: Н.Доржсүрэн /АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль/

Волейбол /эмэгтэй/:

I байр: АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль

II байр: ОУХ-ний мастер Д.Баярболд дасгалжуулагчтай Ховд их сургуулийн баг

III байр: МУИС-ийн Завхан сургууль

Шилдэг тоглогч: Г.Бямбажав /ХИС-ийн Сургуулийн өмнөх боловсрол-IV анги/

Шатар /эрэгтэй/:

I байр: Т.Энх-Амар /АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль/

II байр: Т.Лхагвасүрэн /МУИС-ийн Завхан сургууль/

III байр: О.Түвшинтөр /Ховд их сургууль/

Шатар /эмэгтэй/:

I байр: Б.Бибигүль /Ховд Хөгжил политехник коллеж/

II байр: Э.Болор-Эрдэнэ /Ховд их сургууль/

III байр: А.Гулгайм /ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль/

Сагсан бөмбөг 3*3 /эрэгтэй/:

I байр: И.Амангельд дасгалжуулагчтай Ховд Хөгжил политехник коллежийн баг

II байр: Спортын мастер Ж.Болдцэцэг дасгалжуулагчтай АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС-ийн баг

III байр: Спортын мастер Г.Батбаасан дасгалжуулагчтай МУИС-ийн Завхан сургуулийн баг

Шилдэг тоглогч: Ж.Оргил /МУИС-ийн Завхан сургууль/

Сагсан бөмбөг 3*3 /эмэгтэй/:

I байр: Спортын мастер Ч.Түмэндэлгэр дасгалжуулагчтай Ховд их сургуулийн баг

II байр: Спортын мастер Г.Батбаасан дасгалжуулагчтай МУИС-ийн Завхан сургуулийн баг

III байр: Спортын дэд мастер н.Мягмар-Эрдэнэ дасгалжуулагчтай Ховд Хөгжил политехник коллеж

Шилдэг тоглогч: М.Азжаргал /Ховд их сургууль/

Ширээний теннис /эрэгтэй/:

I байр: К.Ардабек /Ховд их сургууль/

II байр: Х.Табарак /АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль/

III байр: Х.Алпысбек /Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль/

Ширээний теннис /эмэгтэй/:

I байр: О.Эрдэнэхишиг /Ховд их сургууль/

II байр: С.Ахбота /Ховд Хөгжил политехник коллеж/

III байр: Н.Гэрэлмаа /АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль/

Ширээний теннис /холимог хосын төрөл/:

I байр: Спортын мастер Б.Цагаач дасгалжуулагчтай К.Ардабек, О.Эрдэнэхишиг /Ховд их сургууль/

II байр: Спортын мастер н.Болдцэцэг дасгалжуулагчтай Х.Табарак, Н.Гэрэлмаа /АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль/

III байр: н.Уранчимэг дасгалжуулагчтай Б.Мэндсайхан, О.Жаргал /Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль/

Модон бөмбөг /багийн төрөл/:

I байр: 181 оноогоор Спортын дэд мастер Ч.Түвшинсайхан дасгалжуулагчтай Ховд их сургуулийн баг

II байр: 234 оноогоор Спортын мастер н.Болдцэцэг дасгалжуулагчтай АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн баг

III байр: 262 оноогоор Спортын мастер н.Батбаасан дасгалжуулагчтай МУИС-ийн Завхан сургуулийн баг

Модон бөмбөг /эрэгтэй/:

I байр: н.Мөнхзул /Ховд их сургууль/

II байр: н.Хатансайхан /Ховд их сургууль/

III байр: н.Эрдэнэдаваа /АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль/

Модон бөмбөг /эмэгтэй/:

I байр: н.Азжаргал /Ховд их сургууль/

II байр: н.Анхцэцэг /Ховд их сургууль/

III байр: н.Дуламсүрэн /АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль/

“УНИВЕРСИАД-2017” наадмын “Оюутан бие даан суралцах нь” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал ХИС-ийн Лекцийн танхимд явагдаж, 7 илтгэл хэлэлцлээ.

I байр: Ч.Мандалсайхан удирдагчтай АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн Эмчилгээний V ангийн оюутан Х.Еркегүлийн “АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн оюутнуудын бие даан суралцах арга барилыг судалсан нь”

II байр: доктор Ж.Хиналган удирдагчтай ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Математикийн багш-IV ангийн оюутан А.Ахжулдызын “Оюутнуудын бие даан суралцах чадвар эзэмшсэн байдалд хийсэн дүн шинжилгээ”,

III байр: ХИС-ийн Бизнесийн тэнхимийн багш Б.Наранцэцэг удирдагчтай Эрхзүй-IV ангийн оюутан Л.Мөнхцоожийн “Оюутан бие даан суралцахад цагийн менежмент нөлөөлөх нь” сэдэвт илтгэлүүд шагналт байранд шалгарлаа.

Наадмын хаалтын үйл ажиллагаа Ховд аймгийн Биеийн тамир спортын газрын Спорт цогцолборт ёслол төгөлдөр болж, дараагийн XXI их наадам Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургууль дээр зохион байгуулагдах шийдвэр гаргасны дагуу тугийг төлөөлөгчид хүлээлгэн өгөв.

Мөн хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр ХИС-ийн багш, МУСТА Ч.Вашаг “Ховдын төлөө” медалиар, ХИС-ийн Биеийн тамир, арга зүйн тэнхимийн эрхлэгч Б.Болдыг БСШУСЯ-ны Боловсролын тэргүүний ажилтан, Спортын мастер, багш Ч.Түмэндэлгэрийг БСШУСЯ-ны Биеийн тамирын тэргүүний ажилтан, Спортын дэд мастер, багш Ч.Түвшинсайхан, Хичээлийн туслах ажилтан Г.Нарантуяа нарыг БСШУСЯ-ны Жуух бичгээр, МУИС-ийн Завхан сургуулийн багш, Спортын мастер н.Батбаасан, Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал, доктор Ц.Лумжав нарыг Засаг даргын Хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшууллаа.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО