УНИВЕРСИАД 2017: ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Монголын оюутны спортын “Универсиад-2017” IV их наадмын жүдо бөхийн тэмцээн 03 сарын 18-ний өдөр Спортын төв ордны "А" зааланд эхэллээ. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монголын улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, МУБИС-ийн багш, ОУХМ О.Болд-Эрдэнэ, тэмцээнд оролцож байгаа их, дээд сургуулийн багш, дасгалжуулагч, тамирчид оролцлоо. Тэмцээнд 18 байгууллагын 120 гаруй тамирчин оролцож байна. Хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг жингийн аваргууд тодорлоо. Тэмцээний 2 дах өдөр эрэгтэй -81кг, -90кг, -100кг, эмэгтэй -70 кг, -78кг, +78кг жингийн аваргууд тодорч Универсиад наадмын алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөлөөр шагнагдана.