​УНИВЕРСИАД 2017: Гандболын тэмцээний шилдэг багууд шалгарлаа.



Монголын оюутны “УНИВЕРСИАД 2017, их наадмын гандболын тэмцээн 2017 оны 04 сарын 16-20-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд явагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 12 их дээд, сургуулийн эрэгтэй 12, эмэгтэй 11 багийн 150 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээний хаалтын ёслолд Монголын оюутны спортын холбооны УЗ-ийн гишүүн, Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр, МГХ-ны дэд ерөнхийлөгч Б.Мөнхбаяр, УЗ-ийн гишүүн Б.Баатар нар тэмцээний шилдэг тамирчдад Универсиад их наадмын медаль, өргөмжлөлийг гардуулан өглөө.

Эрэгтэй багийн төрөлд 1-р байрыг Г.Амарсанаа дасгалжуулагчтай, Г.Лхагвасүрэн ахлагчтай Мон-Алтиус БТДС, 2-р байрыг С.Нямдорж дасгалжуулагчтай, Т.Ууганбаяр ахлагчтай МУБИС, 3-р байрыг Л.Амартүвшин дасгалжуулагчтай, И.Амарбаясгалан ахлагчтай Аварга ДС, эмэгтэй багийн төрөлд Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС, 2-р байрыг С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС, 3-р байрыг Д.Баянжаргал дасгалжуулагчтай ҮБТДС-иуд эхний 3 байрт шалгарч аваргууд боллоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр

1-р байрыг Мон-Алтиус БТДС

2-р байрыг МУБИС

3-р байрыг ҮБТДС

4-р байрыг Аварга ДС

5-р байрыг МУИС

6-р байрыг ХААИС

7-р байрыг ШУТИС

8-р байрыг ҮБХИС

9-р байрыг МҮИС

10-р байрыг АШУҮИС

11-р байрыг ИЗОУИС

12-р байрыг ХСИС эзэлсэн байна.

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО