УНИВЕРСИАД 2017: Гандболын нээлт “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо.
Монголын оюутны спортын “Универсиад 2017” их наадмын гандболын тэмцээн 04 сарын 16-20-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдан үргэлжилж байна. Тэмцээний нээлтийн ёслолд “Универсиад 2017” их наадмын ЗБХ-ны гишүүн, БСШУСЯ-ны дээд боловсролын хэлтсийн мэргэжилтэн Х.Батсайхан, Монголын гандболын холбооны дэд ерөнхийлөгч Д.Эрдэнэбат, МГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбиш, тэмцээнд оролцож байгаа их, дээд сургуулийн багш, тамирчид оролцлоо. Тэмцээнд нийтдээ 12 их дээд, сургуулийн эрэгтэй 12, эмэгтэй 11 багийн 150 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээний аваргууд 04 сарын 20-ний өдөр тодорно.
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО