Универсиад 2017: Волейболын тэмцээн III сарын 06-12-ний өдрүүдэд болно.



Монгол оюутны “Универсиад-2017” IV их наадмын волейболын тэмцээний техникийн зөвлөгөөн 3 сарын 03 нд СТО-ны визитийн өрөөнд боллоо. Тэмцээнд 16 их, дээд сургуулийн эрэгтэй 16, эмэгтэй 14 багийн 344 оюутан тамирчи, 16 багш, дасгалжуулагч, нийт 360 төлөөлөгч оролцоно.

Тэмцээнийг Монголын оюутны спортын холбоо, Монголын волейболын холбоо, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 3 дугаар сарын 6-12 нд зохион байгуулахаар боллоо.

Тоглолтын хуваарьтай танилцана уу.


МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО